“ICT-EXPО-2015” үзэсгэлэн болно
“ICT-EXPО-2015” үзэсгэлэн
2015.05.21

“ICT-EXPО-2015” үзэсгэлэн болно

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жил”-ийн ой, “Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын 150 жилийн ойн баяр болж байна.

Энэхүү баярын үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPО-2015” үзэсгэлэн уламжлал болгон 9 дэх жилдээ “Бидний шийдэл – Хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулагдах гэж байна. 

Үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төрийн байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, их, дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэх мэт 70 орчим байгууллага, 1000 гаруй зочин төлөөлөгч оролцоно. "ICT EXPO- 2015" үзэсгэлэнгийн бэлэг тэмдгээр дэлхийд нэн ховордож байгаа зөвхөн Монгол Улсад байдаг мазаалай байвгайг сонгосон байна. 

Үзэсгэлэнгээс Мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, компаниудын үйл ажиллагаа, харилцаа холбооны салбарт шинээр ашиглагдаж буй техник технологийн хөгжил, дэвшил цаашдын чиг хандлагыг үзэж сонирхох боломжтой.

Шинэ шилдэг бүхэнтэй танилцаж, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг харах энэхүү үзэсгэлэн Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 5 дугаар сарын 21-25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.