Жадамбаа.Ц 2015.05.21 | Сайт: MMinfo.mn

“ICT EXPO 2015” нээлтээ хийлээ

“ICT EXPO 2015” нээлтээ хийлээ

Монголын мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO 2015” нээлтээ хийлээ. “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриатай зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нээлтийн видеогоор эхэлж, олон улсын цахилгаан холбооны мэндчилгээг хүрэлцэн ирсэн зочдод үзүүллээ.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага 150 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд тус компанийн ерөнхий нарийн бичгийн дарга Хуа Лин Жао интернэт мэндчилгээ илгээжээ.

Нийгэм эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчдыг хамруулсан үзэсгэлэн яармагийн ёслолын тууз хайчлах ажиллагаанд Засгийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, “Мобиком корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар оролцов.

“Мобиком Корпораци”-ийн захирал Дэвид Холлидэй ”Энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ивээн тэтгэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Таван өдрийн турш энэ салбарын тэргүүлэгчид нэгдэж, бидний амьдралыг хялбар болгодог бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах гэж байна. Дэлхийд 22 байгаа мазаалайг хамгаалах тал дээр мэдээллийн технологийг ашиглахад энэ үзэсгэлэн чухал ач холбогдолтой” гэж хэллээ.