Хэлэлцээрийг айлын гал тогоонд хийдэггүй
УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан
2015.05.23

Хэлэлцээрийг айлын гал тогоонд хийдэггүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар УИХ-д мэдээлэл өгөхдөө "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталснаар олон эерэг үр дүн гарч байгаа. 

Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум доллар, далд уурхайн олборлолтоос Монгол Улс хүртэх ашиг 53 хувиас дээш хувь байхыг албажуулсан болно” гэлээ. Харин Ерөнхий сайдаас гишүүд асуулт тавьж хариулт сонслоо. Ингээд зарим гишүүдийн байр суурийг Ерөнхий сайдын хариулттай хүргэж байна.

УИХ-ы гишүүн Б.Бат-Эрдэнэ 

Миний хэлэх гэсэн нэг санал бол  яаралтай Ажлын хэсэг гаргавал яасан юм бэ. Ерөнхий сайд өчигдөр нисэх буудал дээр мэдээлэл хийхийг харсан.  Таны наад суудал дээр  сууж байсан нэг  хүн бас л “би хар толгойгоороо хариуцна” гэж байсан юм. Одоо гадаадад гараад алга болсон.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

Цаашид аль, аль талаас нь гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэсэн үг үү. Хөрөнгө оруулалтын гэрээнд санхүүжүүлэх асуудлаа даагаад бүтээн байгуулалтаа өөрөө хийнэ гэсэн байдаг. Хойшид бизнесийнхээ шугамаар явах юм байна гэж ойлгож болох уу. Ер нь улстөржихгүй байх нь чухал байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтад менежментийн төлбөр төлнө гэдэг заалт ТЭЗҮ-д ч байхгүй. Далд уурхайн ТЭЗҮ гараагүй байгаа л даа. Бэлэн мөнгөний урсгалыг 53:47 гэж ярьдаг. Аль төрлийнхөө татвар дээр яригдаж байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Гэрээний процесс яаж явагдсан юм.  Аль, аль заалтад буулт хийсэн юм гэдгийг хоёр захирлаас асуумаар байна. Юугаараа давуу, юугаараа алдсан юм бэ? Хулгайгаар явж очоод зурчлаа гээд байна. Энэ талаараа юм хэлээч. Заавал  Ерөнхий сайдыг байцуулан зурах хэрэгтэй юу. Зургаан тэрбумын өрөнд Оюутолгойгоо тавиад туучихлаа гээд байна. Ийм юм болсон юм уу, Д.Ганболд оо?

УИХ-ын гишүүн О.Содбилэг

Анхны гэрээнд өөрчлөлт орсон юм уу. Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэртэй холбон ярьж байна. Энэ бол өөр асуудал. “Оюутолгой”-н асуудал дээр засаглалын хувьд тодорхойгүй харагддаг. Таныг “Рио-Тинто”-гийн захирлын гал тогооны өрөөнд тав хоног хэлэлцээ хийгээд санаагаа олж авсан. “Рио-Тинто”-гийн есөн настай охин нөлөөсөн гээд мэдээлээд байна. Монголд шууд өгөөж нь хэзээнээс мэдэгдэж эхлэх вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан