Шадар сайд Олон улсын сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзав
2009.11.06

Шадар сайд Олон улсын сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод Олон улсын сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Шэйн Розентал бараалхав. Тэрбээр H1N1 халдварт вирусийн халдваргүйжилтийг бууруулах, сургуулийн орчинд ариун цэврийн шаардлага, дэглэмийг сахих талаар хийж буй ажлаа танилцуулаад манай сургуулийн хичээлийн программ Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн программаас өөр, олон улсын стандарт, программы н дагуу хичээллэдэг.

 

Манай сургууль магадлан итгэмжлэлээ хадгалж байхын тулд сурагчид маань тодорхой хичээлүүдийн тодорхой хувийг ангидаа үзсэн байх ёстой. Танай улсын телевизүүдээр заах хичээлүүд манай сургалтын хөтөлбөрт хамаарахгүй юм. Сургуулийг хаасан тохиолдолд сурагчид маань сургууль төгсөх болзолыг хангахгүй болчих гээд байна. Иймээс сургуулийн хичээлийг үргэлжлүүлэх саналтай байна гэсэн хүсэлт тавилаа.

Шадар сайд өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулаад Гамшгийн тухай хуулийн заалтыг сануулан, ийм нөхцөл байдалд сургуулийг ялган үлдээх нь зохимжгүй гэв. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, амьдарч байгаа иргэд манай улсын хуулийг даган мөрдөх бөгөөд тэр хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг манай улс хариуцна.
Харин Та бүхэн зөвшөөрвөл танай сургуулийн сурагчдад зориулан нэг телевиз сонгон хичээл заах асуудлыг зохион байгуулж болох юм гэсэн хариу өглөө.
Түүнчлэн манай улс вакцины хувьд мухардмал байдалд ороод байна. Та НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарт H1N1 халдварт вирүсийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэх манай оронд ажиллаж байгаа олон улсын байгууллагын төлөөлөгчдийн хуралдаанд оролцохдоо Монгол Улсад ирэх вакцины хугацааг хурдавчлахад дэмжлэг үзүүлэх санал гаргана уу хэмээн хүсэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.