Туркт суралцах Монгол оюутны тоог нэмэх нь
2015.05.27

Туркт суралцах Монгол оюутны тоог нэмэх нь

БСШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагез болон Туркийн Олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Экрэм Калан нарыг хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах эртний түрэгийн үеийн язгууртны бунхант булш "Шороон бумбагар"-ыг авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналыг Туркийн талд тавилаа. Туркийн талаас Монголын талын хүсэлтийг судлан үзэж, ойрын хугацаанд хариу өгөхөөр болов.

Түүнчлэн Элчин сайд ноён Мурат Карагез БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Туркийн их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын талаар болон энэ жилийн БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын явцын талаар товч танилцуулан цаашид БНТУ-д суралцах монгол оюутнуудыг тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаа тэмдэглэв.