Брэнд зээлдэж бизнес эрхлэх нь
2015.05.27

Брэнд зээлдэж бизнес эрхлэх нь

Өөрийн гэсэн кафе, рестораныг нээх нь ашигтай, ирээдүйтэй бизнест хөл тавих эхлэл болдог. Энэ салбарын орлого сүүлийн үед дэлхий дахинд ихсэх хандлагатай байна.  Энэ нь орчин үеийн хүмүүс амьдралаа илүү тохь тухтай болгох гэсэн тэмүүллээс үүдэлтэй. Олон хүн гэртээ хоол хийхээс төвөгшөөж нийтийн хоолны газарт очиж бусад ажилд зарцуулах цагаа хэмнэдэг.

Нийтийн хоолны салбарт бизнес эрхлэхээр зэхэж буй хүмүүс аль болох ашигтай ажиллаж, дампуурахгүй байхыг хичээдэг. Гэхдээ өмнө нь огт хийж байгаагүй бизнес олон төрлийн эрсдэл дагуулдаг бөгөөд эхэлсэн хүн болгон амжилтанд хүрдэггүй. Тиймээс зарим бизнесменүүд эрсдлийг тойрч гарахын тулд рестораны бизнесийн томоохон тоглогчдод санал тавьж хэдийнэ танил болсон брендийн нэрэн дор ресторан кафе нээх замыг сонгодог. Өөрөөр  хэлбэл франчайзын (англ. franchise, «тусгай зөвшөөрөл», «давуу тал») гэрээ хийнэ гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудад франчайзын зарчмаар ажилладаг нийтийн хоолны газрууд олширч байна. Ийм төслөөр нээгдсэн ресторан, кафенууд ойролцоогоор 1,5-2 жилийн дараа хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, ашгаа өгч эхэлдэг байна.  Харин бүгдийг тэгээс эхэлсэн газрууд ийм хугацаанд амжилтанд хүрэх нь ховор. Зарим нэг байгууллагууд хөрөнгө оруулагч, эзэн хоёрын урмыг хугалж дампуурах нь бий. 

Хамгийн гол нь франшайзинг гэдэг бол аль нэг брэндийг эзэмших явдал биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй гэж бизнесменүүд ярьдаг. Энэ төрлийн бизнесийн давуу тал нь зах зээлд шалгарсан бэлэн технологийн дагуу бараа, үйлчилгээг борлуулдаг.  Бусад зүйлийг тусгай гэрээгээр зохицуулна. Нэртэй брэндийг ашиглаж бизнес эхлүүлсэн хүн брэндийг ашигласны төлөө нэг удаагийн төлбөр, мөн орлогынхоо 2-7 хувиар роялтийн татварыг тогтмол өгдөг.

Хятадад дэлхийн топ 20 франчайзын 15 нь аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Давуу болон сул тал

Аль ч төрлийн үйл ажиллагаа давуу болон сул талтай.  Франшайзинг нэг талаар мөнгө олох бэлэн жор болдог. Гэхдээ зарим зүйлийг анхаарах хэрэгтэй.  Зарим брэндийг тухайн улс орны зорилтот бүлгийн хэрэглэгчид мэдэхгүй байх тохиолдол бий. 

Гэхдээ рестораны бизнест франчайзын нарийн төсөл бичих шаардлагагүй, учир нь франчайзор үйл ажиллагааны бүх шатанд зөвлөгөө өгдөг.  Түүнчлэн ажилтнуудыг сургаж , зарим тоног төхөөрөмж, түүхий эдээр тусалдаг. 

Франчайзын хамгийн том сул тал нь үйл ажиллагааг эхлэхийн тулд их мөнгө шаарддаг. Бизнес эрхлэгч брэнд ашигласны төлбөрөө төлөхөөс гадна түрээс, тоног төхөөрөмж,  түүхий эд худалдаж авахад том зардал гаргах шаардлагатай болно. Мөн хууль, хяналтын байгууллагуудаас зөвшөөрөл авна. 

Түүнчлэн франчайзын гэрээгээр байгуулагдсан кафе, ресторан нь зарим талаар хязгаарлагдмал үйл ажиллагаатай.  Гэрээний аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд франчайзор торгууль тавих, эсвэл брэндийг эргүүлэн татах эрхтэй. Гэрээтэй холбоотой элдвийн маргаан, дахин зохион байгуулалт, эсвэл дампуурлын асуудал зэрэг нь аль аль талдаа хортой. Нэг үгээр хэлбэл франшайзингаар байгуулсан бизнес үндсэн компаниас хараат байдаг учраас бүтээлч санаачлага гаргахад төвөгтэй.

Тиймээс энэ зарчмаар бизнес эхлүүлэх гэж буй хүн франчайзын сонголтоо зөв хийх хэрэгтэй байдаг. Үүний тулд хийх эхний алхам энэ чиглэлээр мэргэшсэн хуульчдаас зөвлөгөө авах.

Франзайчын түүх

Өнөөдөр Америк болон Европ тивд Франчайзийн ямар нэг системийн нэгж нэвтэрч ороогүй хот гэж байхгүй болсон билээ. Түүх сөхвөл 1960-аад оноос Америкийн Нэгдсэн Улсад "Франчайзийн хувьсгал " өрнөсөн гэж хэлж болно.

1950 онд 100 байсан франчайзын систем 10 гаруй жилийн дотор 700-д хүрсэн байна. Франчайзийн систем Европод Англи, Франц улсууд хамгийн өргөн нэвтэрсэн байна.

АНУ-д одоогийн байдлаар 1500 гаруй франчайз олгогч, 600000 гаруй франчайзиат, 320000 гаруй нэгжид 9000000 сая ажилчид ажиллаж, 950 миллиард долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь жижиглэн худалдаалах дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тэгвэл Европт 838 франчайзор, 167342 франчайзиат, 1.5 сая ажилчидтайгаар 160 миллиард долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь жижиглэн худалдаалах үйлчилгээний 11%-ийг эзэлж байна.

Олон улсын франчайз

Манай улсын тухайд гэвэл 2002 оны Иргэний шинэ хуульдаа (333-338-р зүйлүүдэд) франчайзийн гэрээний талаарх эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн. 1994 оны хуучин Иргэний хуульд тусгагдаагүй нэг шалтгаан нь ардчилал дөнгөж хөгжиж байсан, зах зээлд шилжиж эхэлж байсан үе, хүмүүсийн социалист үзэл санаа бүрэн гүйцэт арилаагүй, хууль эрх зүйн шинэтгэл хийгдэж эхлээгүй, дөнгөж эхлэл төдий байсан зэрэгт холбоотой байж болох юм. Манай улс 2002 оны Иргэний шинэ хуульдаа энэхүү ойлголтыг тусгаж өгсөн байна. 

Монголд орж ирсэн нийтийн хоолны алдартай брэндүүдийн франшайзингаас дурдвал нь KPC, BBQ Chicken, Burger King, Pizza Hut, Caffe bene  зэрэг юм.

Оросын Холбооны Улсад 1995 онд энэхүү гэрээ хуульчлагдан, хэрэгжиж эхэлсэн байна. Оросын Холбооны Улс Иргэний хуулийнхаа 1027-1040 -р зүйлүүдэд "Худалдааны концессийн гэрээ " гэсэн нэрээр уг гэрээний талаархи эрх зүйн зохицуулалтыг хуульчилж өгсөн байна. "Российская Ассоциация Франчайзинга"-г 1997 онд Оросын Холбооны улс байгуулсан байна.