БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагууд айлчилж байна
2010.04.28

БНХАУ-ын хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагууд айлчилж байна

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг Монгол  Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. Хоёр улсын эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг төлөөлөгчдийн тэргүүн Жан Сяоцян хүслээ. БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооныхон өмнө нь Монгол Улсын Сангийн сайдтай уулзсанаас гадна Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтарсан хуралдаан хийж харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Өндөр технологи, харилцан ашигтай хэлбэрээр уул уурхай, дэд бүтэц, зам, тээвэр, газар тариалан зэрэг салбарт хамтран ажиллах боломж байгааг Шадар сайд тэмдэглэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.