НҮБ 18 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ
2010.05.14

НҮБ 18 сая ам долларын төсөл хэрэгжүүлнэ

2009-2010 онд учирсан байгалийн гамшиг, зудад өртөн амьжиргааны гол хэрэгсэл болсон малаа хорогдуулсан, огт малгүй болсон малчдад зориулж НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд нэгдэн 18 сая ам долларын төсөл хэрэгжүүлэх болжээ.

Гамшиг, зудын нөхцөл байдал, учирсан хохирол, авах арга хэмжээний талаар Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо байрлах НҮБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Рана Флаурс өнгөрсөн лхагва гарагт танилцуулсан байна. Төслийн хүрээнд малчдад эрүүл мэндийн үйлчилгээ, хоол тэжээл, гамшгийг даван туулах, нөхөн сэргээх анхан шатны тусламж үзүүлж, боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг дэмжихээр төлөвлөжээ. Энэ тухай Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Рана Флаурс 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдтой уулзахдаа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс үүссэн нөхцөл байдлын талаар эртнээс ойлгуулж, санаа тавьж байсны дүнд НҮБ-аас тусламж авах боломжтой болсныг хатагтай Рана Флаурс онцлон тэмдэглэлээ.Хохирол амссан малчдад туслах төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь хатагтай Рана Флаурсд Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Засгийн газар, Улсын Онцгой комисс хөтөлбөрийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэн үр дүнд хүргэж, цаашид ч олон төсөл, хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 2010 оны 5 дугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 8 сая 142 мянга гаруй мал хорогдоод байна. 1400-1500 малчин өрх огт малгүй болж төв, суурин газар шилжжээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.