"ICT AWARDS 2015"-ын шилдгүүд тодорлоо
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2015.05.29

"ICT AWARDS 2015"-ын шилдгүүд тодорлоо

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи танилцуулдаг “ICT EXPO 2015” үзэсгэлэнгийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. 

Энэ жилийн үзэсгэлэнд 41 компани оролцож дэвшилтэд технологийн шийдлээ танилцуулсан юм. Зохион байгуулагчдын зүгээс олон номинацид нэр дэвшүүлж өрсөлдүүснээс дараах байгууллагууд шилдгийн шилдгээр шалгарлаа.

Шилдэг шийдэл-  ONAIR үйлчилгээ

Шилдэг бүтээгдэхүүн- EZASAG.mn

Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ- 1900-1950 мэдээллийн лавлах

Шилдэг технологи- LION ROBOT Монгол залуусын бүтээсэн Робот

Шилдэг үйлчилгээ- Skynetworks цогц үйлчилгээ

Тэргүүний хөрөнгө оруулагч -Mobicom корпораци

Үзэсгэлэнгийн санаачилгатай оролцогч MAPPS үндэсний апликайшн тус тус шилдгийн шагналыг хүртлээ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр цахим спортын төрөлд аварга болсон баг, тамирчдад шагналыг гардууллаа.

"ICT AWARDS 2015"-ын шилдгүүд тодорлоо

 Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны  газрын дарга Ц.Жадамбаа

Жил бүрийн "ICT EXPO" өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогийг дурдаж болно. Хамгийн чухал нь оюуны өмчийн асуудал байлаа. Оролцогч байгууллагууд түлхүү оюуны өмчөө танилцуулсан. Мөн хуулийн хүрээнд  дэлхийн хэмжээний бүтээгдэхүүнийг танилцууллаа. Хоёрдугаарт бидний сонгосон мазаалай баавгайн лого онцлог байж чадлаа. Энэ ховордсон амьтныг мэдээллийн технологи ашиглаж аварч, хамгаалж болохыг харуулж, зорьж байгаараа онцлогтой болж байна. 

Хамгийн чухал нь оюуны өмчийн асуудал байлаа. 

1900-1950 мэдээллийн  лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан

"ICT EXPO 2015" мэдээлэл технологи, харилцаа холбооны үзэсгэлэнд оролцож "Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үйлчилгээ" шагналыг авсандаа баяртай байна. 1900-1950 лавлах мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд манай хамт олон өөрийн гэсэн байр суурьтай, олонд танигдаж чадсан. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, 1900-1950 мэдээллийн лавлахын хамт олон болон биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчдэдээ баярын мэнд хүргэе.

"ONAIR" үйлчилгээний Техник хариуцсан захирал М.Эрхэмбаатар

Энэ удаагийн "ICT EXPO 2015" үзэсгэлэнд оролцож "Шилдэг шийдэл" шагналыг гардаж авлаа. ONAIR үйлчилгээ нь хэрэглэгчдэд Монголын телевизүүдийн 40 гаруй сувгийг байршлаас үл хамааран дэлхийн хаанаас ч үзэх боломжийг олгож байгаа. Өнгөрөгч жилийн хоёрдугаар сараас эхлэн бэлдэж эхэлсэн. Туршилтын ажлыг эхлүүлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч хүмүүс мэддэг болсон. Удахгүй албан ёсоор нээлтэй хийх төлөвлөгөөтэй байгаа.