Прокурорт цол, хувцас хэрэггүй
УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан
2015.05.30

Прокурорт цол, хувцас хэрэггүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 77.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа прокурорын насыг 35 байхаар заасан нь хэт залуу нас биш үү. Ажлын дадлага туршлага суухад нас, туршлага чухал гэсэн асуудлыг хөндөв.

Ингээд хэлэлцэх үеэр хэлсэн УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Мөрдөн байцаагч прокурорт туслах үүрэгтэй, гэтэл прокурор өөр газар байдаг, хэргийн үзлэг дээр хааяа нэг очдог. Тодорхой хэргүүд дээр прокурор нь хараат бусаар байх ёстой. Прокурор өмгөөлөгч гэдэг байр сууриа хэрэгжүүлмээр байна, та нар бол төрийн өмгөөлөгч. Төрөө өмгөөлөөч ээ. Прокурор хүнд ял өгдөг юм биш шүү, санал тавьдаг. Ялыг шүүгч оноодог. Тэгэхээр прокурор бол хүний эрхийг нэгд тавих ёстой. Нотлох баримт нь эргэлзээтэй бол цагааддаг байх ёстой.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

Прокурорын дарамтаас болж хүний амь нас эрсдэж байсан гашуун түүх бий. Хууль орж ирэх бүрийд хавтаст хэрэг уншдаг, шүүх хуралдаанд ордог хүмүүсийн эрх мэдэл зузаардаг. Гэтэл хэргийн араас явдаг, цагдаа явж явж прокуророос даалгавар авдаг шүү.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

Хуулийн төслийг дэмжиж байна, таван үндсэн асуудал дээр нэг шийдэл гаргах ёстой.  Хуульд хууль цаазын итгэмжлэх зөвлөх гэх албан тушаалын маягийн чиг үүрэг бий. Түүнийг нь хольсон байдлаар хуульчлах нь төөрөгдөл үүсгэж байна.

Хоёрдугаарт, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах гээд байна уу гээд гишүүд асуугаад байна. Прокурорын дэргэд дэмжлэг үзүүлэх зорилготой мөрдөн байцаах алба байж болно. Шүүхээс мөрдөн байцаагч руу хэргийг буцаахдаа нотлох баримт дутуу байна гэдэг. Тэгэхээр прокурорт дэмжлэг үзүүлэх алба нь шүүхээс хэрэг буцаадаг байдлыг байхгүй болгохын тулд ажиллах. Энэ бол сонголтын хувьд хийх ёстой чухал зүйл.

Гуравт, прокурорт цол, хувцас хэрэггүй. Бусад улс оронд прокурорт хэрэглэдэг цол, хэргэмийг цагдаа нь хэрэглэдэг.

Дөрөвт, Гүйцэтгэх ажилтай прокурорын хяналт. Энэ хүрээнд тагнуулын үйл ажиллагааг прокурор хянахгүй шүү. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүүх, прокурорын асуудал биш