Нарантуяа.И 2015.06.02 | ХМА: Хүүхдийн төлөө үндэсний газар

“Хүүхдийг эрхийг дээдлэе” уриан дор нэгдлээ

“Хүүхдийг эрхийг дээдлэе” уриан дор нэгдлээ
Хүүхдийн төлөө үндэсний газар

Ардчилсан хүчний залуучуудын холбоо, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран өнгөрсөн ням гарагт Чингисийн талбайд “Хүүхдийг эрхийг дээдлэе” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт мянган дугуйчин оролцож, хүүхдийн эрхийг дээдлэхийг уриалан, нийслэл хотын гудамжаар дугуйн парад зохион байгууллаа. Чингисийн талбай - Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн маршрутаар дугуйн парадаа аялууллаа.

Тус өдөрлөгийн гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд томчуудын анхаарлыг хандуулах юм. 

Хүүхдийн төлөө үндэсний газар