Уул уурхай
2015.06.03

Уул уурхайн салбарт тогтвортой ажлын байрны бодлого алдагдаж байна

Уул уурхай ашиглалтад орохыг хүлээсэн иргэд эргээд цалин өндөртэй ажлын байрандаа очихыг хүсч байна. Далд уурхайн зогсолтоос болж олон иргэдийг ажлаас чөлөөлсөн нь энэ чиглэлээр тогтвортой ажиллах хүсэлтэй хүмүүсийн итгэлийг алдаж байгааг салбарынхан тайлбарлаж байгаа.

Мөн энэ салбарт ажиллахаар мэргэжлээ сонгосон залуус ажлын байргүй сул зогсох тохиолдол ч мөн гараад байна. Уул уурхайн салбарт хүлээлт үүсгээд байгаа тогтвортой ажлын байрны асуудлыг бид хөндөж байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн иргэний мэдээллийг дурдвал Иргэн “Ц”  Оюутолгойн далд Уурхайн санхүүжилт зогссон шалтгаанаар одоогоос хоёр жилийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн.

Дэлгэрэнгүйг бичлэгээс  үзнэ үү ?