Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа
2010.07.01

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгохтой холбоотой харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулав.


Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахлах энэ Ажлын хэсэгт төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг, хувийн салбарын үйл ажиллагаа эрхлэгчидтэй ажил хэргийн шугамаар хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан, аж ахуй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зохицуулалтыг боловсруулж, хянаж, батлах эрх мэдэл бүхий албан хаагчид, мэргэжлийн төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулах юм.

Мөн Ажлын хэсэг болон холбогдох байгууллагуудын шуурхай ажиллагааг хангах зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох ажлын удирдамж”-ийг батлав. Энэ удирдамжаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянан үзэж боловсронгуй болгох зарчим, шалгуур болон арга хэлбэр, зохион байгуулах үйл ажиллагаа, хамрах хүрээ, ажлын хэсгийн эрх үүрэг, зөвшөөрөл, эрх зүйн актыг хянан үзэх үе шат, журам зэргийг тогтоох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.