Морь унаач хүүхдүүд анх удаа спортын дэд мастер цол хүртлээ
2010.07.09

Морь унаач хүүхдүүд анх удаа спортын дэд мастер цол хүртлээ

Улсын бүсийн наадмаас хамгийн олон удаа түрүү айраг хүртэж, Монголын Морин спорт, уяачдын холбооны оны шилдэг унаач хүүхдээр 2 жил дараалан шалгарч, спортын дэд мастерын болзлыг хангасан хүүхдүүдэд 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 04 тоот тогтоолоор “Хурдан морь унаач хүүхэд” - ийн төрөлд Монгол Улсын дэд мастер цолыг олгохоор тогтжээ. Уг цолыг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд доорх хүүхдүүдэд олгож, гарын бэлэг гардуулан өгөөд, цаашдын сурлага хөдөлмөр болон энэ жилийн баяр наадамдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

• Цолмонгийн Лхагвасүрэн
• Золбаярын Шинэбаяр
• Лодойсүрэнгийн Лхагвасүрэн
• Пүрэвжавын Энхтөр
• Болдбаатарын Адъяабазар
• Батбаярын Мягмарсүрэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.