Тангараг өргөсний дараа ч эргүүлэн татдаг болно
УИХ-ын гишүүн, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа
2015.06.15

Тангараг өргөсний дараа ч эргүүлэн татдаг болно

Эвслийн бүлгээс сонгуулийн сурталчилгаа үнэ төлбөргүй байх санал гаргасан

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа  өнгөрсөн.   Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад уг төсөл байгаа ч өнөөдрийг хүртэл өргөн мэдүүлээгүй байна. Энэ  талаар УИХ-ын гишүүн, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаатай ярилцлаа. Тэрбээр “Үндсэн хуулийг өөрчилбөл, түүнийг дагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно” хэмээв.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх юм бэ. Энэ хаврын чуулганд амжих уу?

Сонгуулийн хуулийн Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эвслийн бүлгээс дэвшүүлсэн санал дээр санал хураалт явуулсан. Мөн МАН-ын бүлгийн 40 саналаас 32-ыг нь шийдсэн. Үлдсэн найман санал дээр явуулахыг тус намын бүлгээс санал хураалт хойшлуулах хүсэлт гаргасан.

Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл хуулийн төслийг өргөн барих й Одоогийн байдлаар 99 хуудастай хуулийн төсөл байгаа. Ажлын хэсгийн зүгээс хоёр долоо хоногийн өмнө хуулийн төслийг өргөн мэдүүлж, өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Гэвч санал нэгдэж чадаагүй олон асуудал байна.

-Санал нэгдэж чадахгүй байгаа асуудал нь юу юм бэ?

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг дор явуулах талаар санал нэгдэж чадахгүй байна. УИХ дахь МАН-ын бүлгээс зөвхөн УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой гэсэн саналыг гаргаад байгаа. Мөн Ажлын хэсгээс цахим сурталчилгааг хэрхэн зохицуулах вэ гэдэгт судалгаа хийх ёстой гэсэн санал гарсан.

-Бусад нам, эвслийн бүлгээс ямар санал гаргасан бэ?

"Шударга ёс” эвслийн бүлгээс сонгуулийн тогтолцоог 38:38 байхаар санал гаргасан. Мөн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй сонгуулийн сурталчилгаа үнэ төлбөргүй байх, саналын хуудсанд эрэмбэлэгдэж байх зэрэг санал гаргасан. МАН- ын хувьд орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг тусад нь явуулах саналтай байгаа.

УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан учир өөрсдийн дураар салгах боломжгүй. Мөн МАН-ын бүлгээс сонгуулийн тогтолцоог 76 жижиг мажоритар байхаар санал дэвшүүлсэн. Ажлын хэсэг дээр энэ санал унасам.

-Ажлын хэсэг сонгуулийн ямар тогтолцоог дэмжсэн бэ?

Мажоритарын 48 нь хуучин тойргоороо. Харин жагсаалтын 28-ын хувьд нэлээн өөрчлөлт орсон. Тодруулбал, жагсаалтын 28 мандатыг таван бүсэд хуваана. Ингэхдээ баруун, зүүн, төвийн урд, төвийн хойд, нийслэлийн гэж хуваахаар төлөвлөсөн. Мандатын тоог эцэслэн шийдээгүй байгаа. Учир нь тухайн бүс нутгийн хүн амын тоог харгалзан, мандатын тоог шийднэ.

Саналын хуудас дээр бүсээс нэр дэвшиж байгаа хүний нэр байна. Сонгогч хоёр санал өгөх юм. Нэг нь тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүний төлөө санал өгөх бол, хоёр дахь нь намын нэрийн жагсаалтад байгаа багц хүмүүсийг дугуйлна. Өмнөх сонгуулийн хуульд 28 хүнийг намын жагсаалтын ард нуугдсан, хэн гэдгийг нь танихгүй зэрэг шүүмжлэл дагуулж байсан. Тиймээс энэ удаад сонгуулийн саналын хуудсанд хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдож байгаа хүмүүсийн нэрийг бичиж байгаа.

-Бие даагч гишүүд шинэ улс төрийн хүчин болон улстөрчдөд халтай хуулийн төсөл боловсруулж байна хэмээн шүүмжилж байсан. Үүнтэй санал нийлж байна УУ?

Сонгуулийн сурталчилгаа 14, 30, 45 хоног байлаа гээд тэр хугацаанд өөрийгөө таниулна гэж угаасаа байхгүй. Сонгуульд нэр дэвших бодолтой байгаа бол одоо ч гэсэн ард түмэнд өөрийгөө таниулах боломжтой.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ард иргэдэд өөрийгөө таниулаад УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч болно гэж бодож байгаа бол өрөөсгөл ойлголт. Сонгуулийн хуулийн төсөлд сурталчилгааг 2016 оныг нэгдүгээр. сарын 1-нээс хааж байгаа. Сонгуулийн    бусад жилүүдэд өөрийгөө таниулах боломж нь нээлттэй байгаа шүү дээ.

-Сонгуулийн дараа маргаантай зүйлүүд гардаг. Маргааныг зохицуулах эрхзүйн орчин тодорхойгүйгээс олон сар жилээр шийдэгдэхгүй сунжрах тохиолдол   гарч байсан. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Сонгуулийн ерөнхий хороонд байсан маргаан шийд- вэрлэх албыг шинэ хуулиар тусад нь гаргаж байгаа. Учир нь Сонгуулийн маргааныг эхлээд сонгуулийн хороод шийддэг байсан. Гэтэл тойргийн хороо нь шийдвэрээ гаргахгүй уддаг. Мөн ард түмний өгсөн саналыг нэгтгэчихээд түүнийг хүлээн зөвшөөрөх, эсэхийг тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэхдээ ирцээ бүрдүүлэхгүй байх, эсрэг санал өгөх байдал гарч байсан.

Ард түмний өгсөн саналын дүнг олон нийтэд хүргэх нь Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг. Тиймээс ямар нэг маргаан гарвал гомдол гаргаад шийддэг. Гомдлыг шийддэг газар нь Сонгуулийн еронхий хорооноос тусдаа байх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь сонгуулийн маргаан 2-3 жилээр үргэлжилдэг байсан бол одоогийн төслөөр дээд тал нь 60 хоногт шийдвэрлэнэ.

Мөн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтад бичихгүй хасах хүртэл зөрчил гаргасан тохиолдол бий. Ийм үед бусад нэр дэвшигч нь тангараг өргөсөн байсан ч мандатыг хүчингүй болгодог зохицуулалт хийж байгаа. Тангараг өргөсөн бол эргүүлэн татах боломжгүй гэсэн ойлголт байхгүй. Ер нь улс төрийн нам болон нэр дэвшигчид тавих хариуцлага өндөр байна.

-Улс төрийн нам, нэр дэвшигчдэд ижил гараанаас гарах боломжийг хэрхэн олгож байгаа вэ?

Нэр дэвшигчдийн сурталчилгааны хуудсыг үнэгүй байршуулах газруудыг зааж өгнө. Нэр дэвшигчээс зөвхөн хэвлэх зардал гарах бөгөөд байршуулах зардал гарахгүй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнэ тариф сонгуулийн үед ердийнхөөс арав дахин илүү байдаг. Нэр дэвшигчээс зөвхөн хэвлэх зардал гарах бөгөөд байршуулах зардал гарахгүй.

Үүнийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тогтоохоор зохицуулж байгаа. Мөн телевизээр гарах нэвтрүүлэгт зохицуулалт орсон. Тухайлбал тухайн телевиз аль нэг намыг дагнасан нэвтрүүлэг, сурталчилгаа явуулахыг хориглож байгаа. Телевиз радиогийн нэвтрүүлгийн цагийг тэгш хуваарилах, ижил хэмжээний хэвлэмэл хуудас материал тараах зэргээр нэр дэвшигчдийг тэгш өрсөлдөх боломжоор хангасан.

-Орон нутгийн сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаар төлөвлөж байгаавэ?

Орон нутгийн сонгуулийн хууль дээр өмнө нь гуравны нэг нь жагсаалтаар, гуравны хоёр нь тойргоос нэр дэвшсэн хүмүүс сонгогддог байсан. Тэгвэл энэ удаа намын нэрийн жагсаалтаар сонгодгийг нь болиулж байгаа. Орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид нэгээс олон мандаттай тойргоос мажоритар буюу хүнийг нь сонгодог тэр тогтолцоогоор сонгогдоно.

Бие даан нэр дэвшиж болно, мөн нам рэр дэвшүүлж болох юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт ороогүй. Хэрвээ Үндсэн хуулийг өөрчилбөл, түүнийг дагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн      тухай  хуульд өөрчлөлт орно.

-Өмнөх УИХ-ын сонгуулийн үеэр ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хоёр ч тойрогт нөхөн         сонгууль   болсон. Иргэдийн санал өгөх идэвх сул байгаа энэ үед үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Хэрвээ        ирц   хүрээгүй тохиолдолд   нэмэлт        санал хураалт явуулахаар хуулийн төсөлд тусгасан. Учир нь нөхөн сонгууль явуулахад өмнөх ирцээс     доогуур     үзүүлэлт гарч байсан учир ийнхүү зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь саналаа өгсөн бол дахиж санал өгөхгүй бөгөөд  үлдсэн хүмүүсээс нэмэлтээр санал хураана. Ингээд сонгуулийн дүнг гаргана.