Цусаа бэлэглэж бусдыгаа аварчээ
Цусаа өгцгөөе
2015.06.17

Цусаа бэлэглэж бусдыгаа аварчээ

Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-аас санаачлага гарган, Засаг даргын Тамгын газар ЦССҮТ-тэй  хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээг дэмжин ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын Ажлын алба, ЗДТГ-ын 100 гаруй ажилтан албан хаагчид оролцож, 60 хүн цусаа хандивлалаа. 

Цусаа хандивласан ажилтнуудын дийлэнх нь анх удаа энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж байгаа хүмүүс байлаа. Нэг хүний хандивласан цус 3 хүний амийг аварч болдгыг ЦССҮТ-ийн эмч нар хэлсэн. Тиймээс ч энэхүү сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж, донорын үйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхэд өнөөдрийн арга хэмжээний зорилго оршиж байсан юм. 

Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын нэг үндэс. Хэдийгээр одоо зуны дэлгэр цаг хэдий ч, аялал зугаалгын идэвхитэй улиралд цусны хэрэглээ өсдөг байна. Тиймээс ч БЗД-ийн ИТХ-аас санаачилсан ажил олон хүний амийг аврах буянтай үйлс боллоо. Энэхүү өдөрлөг нь донорын үйлсийг иргэдийн дунд сурталчилж, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг төрийн албан хаагчдад таниулах зорилготой юм.