Б.Билгүүн Боксын аваргаас мөнгөн медаль хүртлээ
Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар
2015.06.19

Б.Билгүүн Боксын аваргаас мөнгөн медаль хүртлээ

Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар 65 дугаар сургуулийн дэргэд байгуулагдсан боксын клубээс улсын аваргын мөнгөн медальтан төржээ.

Тодруулбал, тус сургуулийн 6ё ангийн сурагч Б.Билгүүн Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.

Тэрбээр энэ оны 3 дугаар сараас эхлэн энэхүү клубт хичээллэж эхэлсэн бөгөөд богинохон хугацаанд ийнхүү сайхан амжилтыг үзүүлсэн нь ирээдүйн олимпын аварга төрөх боломжтойг харуулж байна хэмээн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Б.Билгүүнтэй уулзах үеэрээ хэлж байлаа.