"Итгэлийн төгөл”-ийн нээлт боллоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Б.Саранчимэг
2015.06.22

"Итгэлийн төгөл”-ийн нээлт боллоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Б.Саранчимэг “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн төгөл бий болгох зорилгоор “Итгэлийн төгөл” ТББ-тэй хамтран “ИТГЭЛИЙН ТӨГӨЛ” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн төгөл байгуулах 15000 мод тарих бөгөөд энэхүү үйл ажиллагааны нээлт 2015 оны 06-р сарын 20-ны Бямба гарагт боллоо. Уг нээлтийн үйл ажиллагаа нь Чөлөөлөх дайны 70 жилийн ой, БЗД-ийн 50 жилийн ой, БЗД-ийн 16-р хорооны 30 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчид, тус дүүрэг хороонд олон жил амьдарч буй иргэд, хүүхдийн СОС хотхон, Батлан хамгаалахын их сургууль, ахмадын зөвлөл, СӨХ, 44,53-р сургуулиудын нийт 800 гаруй иргэд оролцлоо.

Итгэлийн төгөл

Монголчууд бид айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг хэмээн үр хойчдоо сургасаар ирсэн билээ. Их хотын ногоон байгууламжид итгэл сэтгэлээ нэгтгэн эв санаа нэгтэйгээр нэгдэж буй хүмүүсийн үйл хэрэг өөдөө байж, байгуулж буй төгөл нь амьд өв болон үеэс үед дамжин нийслэл хотын өнгө төрх үлгэр дууриалал болохуйц бүтээн байгуулалт болно гэдэгт иргэд итгэж байна.