Монгол улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал болно
Монгол улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал
2011.10.05

Монгол улс, Европын холбооны хамтарсан хорооны хурал болно

10 дугаар сарын 13-ны өдөр Брюссель хотноо Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан хорооны 14 дүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Шадар сайд М.Энхболд ахлах юм.
Хуралдаанаар улс төр, эдийн засгийн байдал болон гадаад бодлогын талаар харилцан мэдээлэл солилцоно. Мөн харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, үр дүн, түүний дотор 2011-2013 оны Хөгжлийн хамтын ажиллагааны баримжаалсан хөтөлбөрийн чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах юм байна.
Талууд боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, мэргэжлийн хяналт, цөмийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талар санал солилцоно.
Түүнчлэн Европын Холбооны зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа ч танилцуулахаар төлөвлөжээ.
Монгол Улс, Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах, Ерөнхий сайдыг Европын Холбоонд айлчлуулах, Европын холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх, “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас улсаа хасуулах, худалдааны тусгай хөнгөлөлтийн /GSP+/ системийн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.