Хар нүдэн хүүгийн ээж
З.Баянсэлэнгэ гишүүн
2015.06.30

Хар нүдэн хүүгийн ээж

Хууль тогтоох  дээд байгууллага УИХ-д орж ирээд дөрвөн жил суугаад ч хэл, хөлд ордоггүй Королия нар бишгүй олон бий. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ганц удаа “гав” хийдэггүй тэдгээр товаришуудыг яах гэж сонгодог, тэдгээр нь сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан ямар хуулийн төсөл боловсруулсан, ямар нь хууль болон батлагдсан тухай ярихад их хэцүү.

Харин гудамжнаас УИХ-д орж ирсэн хэмээгддэгч,үг яриа,үйл хөдлөл нь өнгөрсөн гурван жипд хамгийн их цэгцэрсэн, товчхондоо авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргээс арай нэг жаахан хол байж, ард түмний төлөөллийн үүргээ гайгүй шиг биелүүлж  байгаа гишүүнээр З.Баянсэлэнгийг тодруулж болно. Тэрээр том бандиа цэрэгт хөөж явуулсан зоримог ээж. Бас хайртай хүүгээ санаж, араас нь нулимс унагасан Монгол ээж. Саявтархан З.Баянсэлэнгэ ээж энхрий хүүгийнхээ тав, зургаан настай байх үеийн зургийг цахим ертөнцөер цацжээ. Дун хар нүдтэй хөөрхөн хүү ээжтэйгээ жигтэйхэн адилхан. Ер нь тэгээд хамаг амьдралаа хав дарж, хулгай луйврынхаа араар нуугддаг нөхдүүдээс З.Баянсэлэнгэ гишүүний шударгуу зан, хар нүдэн хүүгийн зураг гоё байна, үнэн байна.