Одонтуяа.С 2015.07.03 | ХМА: УИХ-ын гишүүний Ажлын алба

Хүүхдийн цэцэрлэгээс болж нийгэмд маш олон асуудал үүсээд байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

Хүүхэд харах үйлчилгээний тал дээр Ардын нам  завсарлага авсан учраас дэмжигдэхгүй байх магадлал байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ ?

Энэ хуулийг зайлшгүй батлах ёстой. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхэд эргээд хүүхэд харах асуудал шийдэгдээгүй байж болохгүй. Энэ хуулийг баталснаар эцэг эхчүүд ажилтай болно гэдэг нь гэр бүлийн бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Нийгмийн маш олон асуудал хүүхдийн цэцэрлэгээс үүдэлтэй байна. Тиймээс хууль батлагдахад шаардлага хангасан хүмүүсээр хүүхдийг харуулна. Цэцэрлэг сургуулийг хүлээвэл олон жил болно.

/ Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдлаа/