Оюунгэрэл.Ц 2015.07.04 | Телевиз: МОНГОЛ TV

600 тэрбумаар хийх ажлыг 60 тэрбумаар хийх бололцоотой боллоо

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулинд хүүхэд асрагч нь тусгай сургалтанд хамрагдаж гэрчилгээ авна гэж заасан. Сургалтын талаар илүү дэлгэрэнгүй  мэдээлэл өгөхгүй юу ?

Хуулинд энэ сургалтыг хэн зохион байгуулах вэ , сургалттай холбоотой журмыг хэн батлах вэ гэдгийг хуульчилж өгч байгаа. Хуулийн дагуу Засгийн газар хэд хэдэн журам гаргах ёстой. Сургалтын жишиг хөтөлбөрийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам батална.

Хүүхэд харагч хүн хэдэн төгрөгний цалин авах вэ ?

Улсаас хүүхэд харах үйлчилгээний байрыг бэлдэх зардлыг өгөхгүй. Тодорхой стандарт хангасан байрыг өөрсдөө бэлтгэнэ. Эсвэл хүмүүсийн бэлдсэн байранд гэрчилгээтэй иргэн ажиллах боломжтой.  Цэцэрлэг барихад гардаг их хэмжээний зардал хэмнэгдэнэ гэсэн үг. Хүүхэд харагч тодорхой хэмжээний цалин авна.

Энэ хууль батлагдсанаар ямар давуу талууд бий болж байна вэ ?

Хэрвээ улс цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 60 орчим мянган хүүхдэд цэцэрлэг барьж өгнө гэвэл 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Харин энэ хууль батлагдсанаар улсаас гарах мөнгө эрс багасна. 600 тэрбумаар хийх байсан ажлыг 60 тэрбумаар хийх бололцоотой болно гэсэн үг. Мөн хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдаж ажлын байр бий болно.