Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2015.07.04

Ерөнхий сайдын айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хийсэн ажлын айлчлалаа өндөрлүүлээд байна.

Тэрээр зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ний хооронд тус улсад айлчилсан юм.

Айлчлалын хүрээнд Лондонгийн Хөрөнгийн биржийн долдугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцсон. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлсэн юм.

Түүнчлэн ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийснээр айлчлалаа өндөрлүүлээд байна.