ЗХАБ-ын тухай хууль батлагдлаа
Чуулган
2015.07.08

ЗХАБ-ын тухай хууль батлагдлаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ баталлаа.  Өнөөдрийн мөрдөж байгаа замын хөдөлгөөний тухай хууль нь 600 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог замд нийцэхгүй байгаа юм.

Учир нь замын хөдөлгөөний осол гарах үед зөвхөн жолоочоос гадна замын бүх эх сурвалжийн нөлөөллийг судлаагүйгээс буруутныг олж байгаа процесс буруу явагдсаар байгаа юм.

Өмнөх замын хөдөлгөөний тухай хууль 600 мянган автомашинтай байх үеийнхээрээ явж байгаа нь автозамын ослын шалтгааныг буруу тодорхойлж байна. Харин энэ хугацаанд замын хөдөлгөөний тухай хуульд өөрчлөлт ороогүй биш нилээд хэдэн удаа орсон ч одоогийн нөхцөлд нийцэхгүй байгаа учраас Г.Батхүү нарын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хууль ийнхүү батлагдлаа. Хуулийг 9 сарын 1-ээс эхлэх хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Г.Батхүү

УИХ-ын гишүүн Д.Ганбат