Хуульч гишүүдийн үйлдэл бол цэвэр улс төр
УИХ гишүүн З.Баянсэлэнгэ
2015.07.08

Хуульч гишүүдийн үйлдэл бол цэвэр улс төр

Хууль зүйн байнгын хорооны өчигд рийн хуралдаанаар Эрүүгийн болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэл цүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар “Хуулийн этгээдэд ял ногдуулахаар тусгаж б.уй нь зүйд нийцэхгүй. Ялыг хот, хөдөөгийн иргэдэд ялгамжтай оноож, ядуу хүн ял авч, баян хүн ял завших нөхцөл бүрдэх нь” гэж Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй.

Ж.Батзандан гишүүний тус төслийг хойшлуулах үндэслэлийг ХТэмүүжин гишүүн “хийсвэр дүгнэлт” хэмээн тодорхойлоОд, “УИХ Эрүүгийн хуулийн төслийг хоёр жил хэлэлцсэн. Аж- лаа хийдэггүй, хариуциагагүй хүмүүсийн гайгаар 8000 хүн шоронд үлдэж болохгүй. Аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын тө- лөө хийсэн гэмт үйлдлээс болж зөвхөн нягтлан бодогч, эсвэл гүйцэтгэх захирал нь ял үүрэх ёсгүй” гэв. Мөн тэрбээр энэхүү хуулийн төслийг боловсруулж, хэлэл- цүүлэгт бэлтгэхэд шүүгч, прокурор, цагдаа, татвар, гйаль, мэргэжлийн хяналтын байцаагч гэхчилэн 250 гаруй хүн оролц- соныг онцолсон. Мөн гишүүн Р.Гончигдорж “Хүнийг заавал шоронд суулгадгаас салмаар байна.

Хэн ч гэсэн буруугаа хүлээж, учруулсан хохирлоо төлөн ялаа хөнгөлүүлжяагаадболдоггүйюмбэ.Яагаад нэг нь заавал ял эдэлж, нөгөө нь хохирлоо ч барагдуулж чадахгүй гомдолтой үлдэх ёстой юм бэ. Энэ бүхнийг ойлгоод хэлэл- цээд явах нь зүйтэй” гэж байсан юм. Түүнчлэн гишүүн З.Баянсэлэнгэ “Эрүү- гийн хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтэй байсан ч гишүүний тоо гүйцсэн байсан. Ажлын хэсэг санаачилгагүй ажилласан. Ажлын хэсэг гишүүдийн саналыг тусгаагүй, эсвэл хүлээж аваагүй бол тухай бүрт асуудлыг шийдээд явах боломж байсан. Анхны хэлэлцүүлгийн үеэр хуульч гишүүдийн яриад байгаа томъёоллуудыг гаднаас оруулж ирсэн. Тэдгээр зүйл, заалтуудыг хуульч гишүүд барьж гүйгээд байгаа юм. Би ч бас муухан хуульч.

Тэд эцсийн шатанд ингэж гацаа үүсгэж байгааг гайхаж байна. Энэ хууль төгс төгөлдөр болоогүй байж магад. Засч, сайжруулах зүйл бий Хуулийн этгээдэд торгох ял ногдуулах хэмжээг тодорхой хэмжээнд бууруулсан гэж бодож байгаа. Энэ хууль өмнөхөөсөө зарчмын хувьд маш том ялгаатай. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан зүйл, заалт үгүй болсон. Энэ хуулийг баталснаар 8000 хүний асуудал шийдэгдэнэ. Энэ бол анх удаа болон санамсар болгоомжгүйгээс хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан хор хохирлоо арилгасан залуучуудад боломж олгоно. Үүнийг батлах ёстой. Хуульч гишүүдийн хийж буй үйлдэл бол цэвэр улс төр” гэж байлаа.

Ийнхүү Байнгын хорооны дарга Д.Ганбат хуралдаанд 11 гишүүн ирж, 52.6 хувийн ирцтэйгээр эхэлснийг зарлахад гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар хуралдааныг орхин гарсан юм. Байнгын хорооны дарга УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.11-д ‘Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүн- дэтгэн үзэх болон хуульд заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан (картаа сугалсан) бол түүнийг хуралдааны ирцэд тооцон, тухайн асууддаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” хэмээснийг үндэслэн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг уншсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураасан юм.

Тухайлбал, “Хуулийн этгээдийн нэрийн өаднөөс хуулийн эт- гээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял ногдуулна” гэж өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээг төсөлд 4670-6.666.000 тооцооны нэгжээр торгохоор тусгасныг 10.000400.000 болгон бууруулжээ. Бүх томъёоллоор санал хураалгасны дараа нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Зөрчлийн болон хол- богдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 15 саналын томъёоллоор санал хураалгаж, нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.