Ганбат.Д 2015.07.10 | Сайт: Vip76.mn

Хичнээн ажлын байр нэмэгдэх вэ

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаанаар “Хөдөлмөрийн тухай  хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр хэлсэн Д.Ганбат гишүүний үгийг хүргэж байна. Түүнчлэн түүнд Баянхонгор аймгийн  Ус цаг уур орчны шинжилгээний албаны нийт инженер. техникч албан хаагчдаас ирсэн хүсэлтийг бас дурьдлаа

УИХ-ЫН ГИШҮҮН. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ГАНБАТ ТАНАА

Хүсэлт хүргүүлэх тухай

Баянхонгор аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны нийт инженер. техникч албан хаагчдаас доорхи 2 хүсэлтийг танд хүргүүлж байна.

1.Баянхонгор аймгийн УЦУОША нь Баянхонгор, Галуут, Баянбулаг, Байдраг, Шинэжинст, Эхийн гол, Богд, Баянцагаан суманд байнгын 24 цагийн үйл ажиллагаа явуулж. 3 цаг тутамд олон улсын болонорон нутгийн цаг уурын мэдээ солилцоонд бодит мэдээ дамжуулдаг.

Цаг уурын 9 станц, бусад 10 сумуудад 24 цагийн үйл ажиллагаа явуулж 3 цаг хугацааны мэдээлэлтэй орон орон цаг уурын 10 харуул, Усны 12 харуул, 3 нуурын харуул ажилладаг. Бид олон улсын болон орон нутгийн мэдээ солилцоонд мэдээлэл дамжуулах, орон нутагт цасан бүрхүүл, бэлчээрийн даац, ургамлын үе шат, ган зуд, үер усны аюул, болзогшүй цаг агаарын бэрхшээлийг байнга мэдээллэж тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг салбар билээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд 94 цаг уурч, Монгол улсын хэмжээнд 1880 гаруй Цаг уурчид ажиллаж байна. Цаг уурчид бид цас, бороо, шуурга гэх мэт байгалийн ямар ч үзэгдэл болж байсан өдөр шөнийн аль ч цагт байнга ажиллаж байдаг Тус салбарт ажилладаг эмэгтэйчүүд 80% нь байдаг. Бид цөөн цаг уурчид ажил хаях эрхгүй онцгой обьект нэртэй та бүхэнд асуудлаа хүргэж чаддаггүй. Эмч, сувилагч, багш нар адилхан төрийн үйлчилгээний албан хаагчид 3,5,10 жил ажиллаад тэтгэлэг авдаг, тэтгэвэрт гарахдаа бусад төрийн үйлчилгээний албан хаагчид 36 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг авдаг гэтэл цаг уурын салбар 6 сарын тэтгэлэг авдаг энэ ялгааг арилгах, хуульд хүн бүхэн тэгш эрхтэй. ажил мэргэжлээр нь ялгавран гадуурахгүй гэсэн заалт зөрчигдөж байна. Бидний итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн танд Цаг уурын болон, төрийн Албаны холбогдолтой хуулиудыг эргэн харж өөрчлөлт оруулж 5-10 жил тутам тэтгэлэг авдаг болгох тэтгэвэрт гарахдаа ажилласан жилтэй тэнцүү тэтгэлэг авдаг болгож өгнө үү