Төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой
УИХ-ын чуулган
2015.07.10

Төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор асуулт, хариулт гишүүдийн дундөрнөлөө.

УИХ-ын гишүүн Б.Болорчулуун: Төрийн албанд хүмүүсийг шударгаар авч чаддаг уу. Төрийн албан хаагч хүнийг сонгон шалгаруулалт шударга болж чаддаг уу. Төрийн албанд орох сонирхолтой хүмүүсийг шударгаар авах асуудлыг яаж зохицуулсан бэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би энэ хуулийг дэмжихгүй. Төрийн албыг шинэчлэх хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуучнаас нь дээрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, улс төрийн албан тушаалтан дээр бүх засаг дарга нар гээд биччихсэн байна. Гэтэл багийн засаг дарга нар ямар ч эрх мэдэлгүй байдаг.

Ер нь улс төрийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ. Төрийн албыг сайжруулсан концепц оруулж ирэх ёстой. Өнөөдөр Төрийн албаны зөвлөл шударгаар сонгон шалгаруулалт явуулдаггүй. Нам, сайд, дарга нарын захиалсан хүнийг төрийн албанд авч байна. Үүнийг сайжруулах ёстой.

УИХ-ын гишүүн А.Бакей: Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхийг дэмжиж байгаа. Харин ч энэ асуудлыг хожуу хэлэлцэж байна. Төрийн алба улс төрөөс хараат бус байх ёстой гэж улстөрчид ярьдаг. Үнэндээ төрийн албыг завхруулж байгаа хүмүүс бол улстөрчид өөрөө. Төрийн албаны хуулийг зөрчиж байгаа сайд дарга нарыг өөртэй нь ярих асуудал хуулийн төсөлд орсон байна.

Бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэшсэн төрийн албна хаагчийг халах нь жирийн үзэгдэл болсон. Тиймээс хуулийн зүгээс далим болгохгүй байхад анхаарах ёстой. УИХ-ын эрхэм гишүүдэд яг энэ хуулийг хэлэлцэхэд бодитой хандъя гэж хэлье. Намрын чуулганаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуультай хамтатгаад сайн хууль баталъя гэж уриалж байна. Улс төрийн зориг гаргаж байж энэ хуулийг баталъя гэсэн санал гаргая гэв.

Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулснаар олонхийг саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт буцаалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.