2015.07.17

Дуу дүрсийг өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боллоо

Ирэх сарын 10-н гэхэд тоон системд бүрэн шилжихээр болжээ. Тоон системд шилжсэнээр телевизийн нэвтрүүлгийн дуу, дүрсний чанар сайжирна.

Энэ сарын 15-наас эхлэн орон нутгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтрааж тоон систем нэвтрүүлж эхэлжээ. Эхний ээлжинд Төв, Өмнөговь аймгийн аналоги системийг унтрааж байгаа аж. Ингэснээр тоон систем дэмждэг системийн телевизгүй айл өрхүүд нь нэг бол телевизээ солих эсвэл тоон систем хүлээж авах төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай болох ажээ. Энэ системийн давуу тал нь үзэгчид дэлхийн хөгжлийг даган дуу дүрсийг өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломж бүрдэж байгаа явдал юм.  

 

                                       Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү