Универсиад наадамд амжилттай оролцлоо
Универсиад наадам
2015.07.17

Универсиад наадамд амжилттай оролцлоо

Универсиад наадамд амжилттай оролцсон тамирчид, зохион байгуулсан Mongolian Student Sports Federation/Монголын оюутны спортын холбоо МОСХ-ны хамт олондоо халуун баяр хүргэе!

Монгол улс Универсиадад оролцсон 143 орноос медалийн чанараар 24 дүгээр байрт орсон түүхэн амжилт гаргалаа. 5 медаль хүртэж эх орон ард иргэдээ баярлуулсан оюутан тамирчид, дасгалжуулагчид, багш нар, Монголын багийн штабын нийт хүмүүстээ талархалаа илэрхийлье. 2017 оны Зуны Универсиадад амжилттай оролцох бэлтгэлээ одооноос эхлээрэй. Тайпей хот 2017 оны Зуны Универсиадыг зохион байгуулна.