УИХ-ын гишүүн, Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү
2015.07.18

Хуурай газрын хамгийн дөт, үр ашигтай замтай болно

Авто тээврийн салбар үүсч хөгжсөний  90 жилийн ой тохиолоо.

Энэ үеэр “УИХ-ын гишүүн, Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү “ Би тээвэрчин хүний хүү. Тээврийн сургууль төгсөн энэ салбарт засварчинаас эхэлж ажиллаж  байлаа. Одоо Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ байгууллага нь Монголын Авто тээвэрчдийн эрх ашиг, нэгдмэл зорилгыг хангахын тулд, Авто тээврийн салбарыг хөгжүүлэхээр төр, хувийн хэвшлийн хавсарсан үйл ажиллагааг явуулан  салбараа  илүү эрчимтэй хөгжүүлэхийн тулд Дэлхийн олон байгууллагад гишүүнчлэлээр элсэн, транзит тээврийг хөгжүүлж хуурай газрын хамгийн дөт,  үр ашигтай зам болгохоор ажиллаж байна” гэлээ.

Автотээврийн салбарт одоогоор 4000 гаруй хүн ажиллаж байгаа аж. Баярын энэ өдөр үе үеийн ажилчид цуглаж Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.