Батцогт.Д Одонтуяа.С 2015.07.20 | Сонин: Үндэсний Шуудан

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2016 оноос хэрэгжүүлнэ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2016 оноос хэрэгжүүлнэ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

УИХ-ын  гишүүн Д.Батцогтын даргалдаг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хаврын чуулганы хугацаанд бие даасан гурван хууль, нэг тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн УИХ- аар батлуулжээ.

Тус Байнгын хороо нийт 12 удаа хуралдаж, 25 асуудал хэлэлцсэн бөгөөд дээрх үр дүнд хүрсэн аж. Хүүхэд харах үйлчилгээний тухай, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиудыг батлан гаргасан нь цаг үеэ олсон шийдвэрүүд байсныг Д.Батцогт гишүүн тодотгож байна.

Олон нийтийн дунд багагүй хүлээлг үүсгээд байсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх юм. Үүний тулд ирэх намрын УИХ-ын ээлжит чуулганаар энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг батлуулахаар төлөвлөсөн байна. Мөн тус Байнгын хорооноос хэлэлцүүлэгг          бэлтгэн батлуулсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого гарснаар ирэх 20-30 жилд тэггэвэр авах хүмүүсийн тэтгэврийн бодлого ерөнхий чигээ олсон гэлээ. Учир нь хүн ам зүйн хувьд Монгол Улс насжилт ихтэй улсын тоонд орох он 2015 оноос эхлэх юм байна. .Өөрөөр хэлбэл, манай улсад ахмад настны тоо хүн амд харьцуулсан харьцаа 2015 оноос хойш өсөх хандлага бий болж байгаа үед Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлоготой болсон нь цаг үеэ олсон шийдвэр гэж Байнгын хорооны гишүүд тайлбарлалаа.

Тус Байнгын хорооны гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, хаврын чуулганы үеэр хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлуудгай холбоотой хуулиудад онцгой анхаарал хандуулж ажиллах зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих” 20-иод гишүүний бүрэлдэхүүнтэй лобби бүлэг УИХ-д байгуулан ажиллаж байгаа гэв. Тэрбээр “Аливаа хуулиуд хоорондоо уялдаатай, цогц байж сайн хэрэгждэг учир хүүхэд, эмэггэйчүүд, гэр бүлийн чиглэлээр Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай хуулиудад онцгой чухал заалтуудыг оруулж чадсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ялангуяа бага насны хүүхдүүдийг осол эндэгдлээс сэргийлэх зорилгоор олон чухал заалт оруулж өгсөн. Хүүхдийн сантай хамтарч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна" гэсэн юм.