2010.07.20

Н.Энхболд: Сонгуулийн хуулийг батлах эрмэлзэл олон гишүүнд байсан

УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан үр дүнгийнх нь талаар дэд дарга Н.Энхболд, гишүүн Н.Ганбямба нар өчигдөр мэдээлэл хийлээ. УИХ дөрөвдүгээр сарын 5-наас энэ сарын 15 хүртэл 71 удаа 150 цаг хуралдсан юм байна. Энэ хугацаандаа 128 асуудал шийджээ. Үүний 50 хувийг нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл эзэлсэн аж.

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай тогтоол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг бодлогын чанартай олон түүхэн асуудлыг уг чуулганаар шийдсэн. Олон жилийн турш ярьсан “үлгэр” мэт ажлыг хэрэгжүүлсэн нь үүгээр дуусахгүй. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг ч үзэглэж чаджээ. Тавантолгойн ордтой холбоотой шүүмжлэлийн тухайд Н.Энхболд “УИХ чадах бүхнээ өөрсдөө хийж байя гэж үзсэн.

“Эрдэнэс MGL” үйл ажил лагаагаа явуулж, орлого олж эхлэх боломж бүрдлээ. Засгийн газар намрын чуулганаар Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг оруулж ирнэ” гэлээ.
Өндөр технологийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг мөн уг чуулганаар баталсан. Ажлын хэсгийг нь ахалсан Н.Ганбямба “Манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийд доогуур ордог. Үүний гол шалт гаан нь техник, технологийн хөгжилтэй холбоотой.

Бид уул уурхай руу хошуураад энэ салбарыг мартаад байна. Гэтэл манайд өндөр технологи, боловсон хүчин нь ч бий. Залуус маань өндөр технологоор зургаан ч бүтээгдэхүүн хийчихсэн. Үүнийг гадаад зах зээлд гаргах хэрэгтэй. Тэгвэл уг салбараас олох ашиг уул уурхайнхаас хэд дахин илүү” гэлээ. Үл тоомсорлож байгаа уг салбарын ашиг тусыг олж харж, хөгжүүлэх анхны алхмыг хийж, УИХ төрийн бодлогоо баталсныг олон хүн олзуурхаж буйг тэр онцолсон юм. УИХ-ын дэд даргаас зарим зүйл лавлалаа.

-Сонгуулийн тухай хуулийг энэ чуулганаар баталж амжсангүй. 2012 оны сонгууль дөхөх тусам уг асуудлыг хэлэлцэхэд элдэв эрх ашиг саад болох биш үү?

-Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийг би ахалсан. Уг нь сонгуулийн холимог тогтолцоон дээр УИХ дахь намууд санал нэгдсэн. Уг нь энэ хуулийг батлах хүсэл олон гишүүнд байсан. Гэхдээ пропорциональ хувилбараар сонгох 50 суудал дээр нэр дэвшигч, эсвэл намын алийг сонгох талаар санал нэгдэж чадсангүй. Миний хувьд уг хуулийг батлахгүй удах тусам жижиг эрх ашиг саад болно гэж үзэж байгаа.

-АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн асуудлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүйгээрээ УИХ хууль зөрчсөн үү?

-Бид хоёр Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш л дээ. Уг асуудлыг Байнгын хороон дээр хаалттай хэлэлцсэн. Миний авсан мэдээллээр тодруулах шалгах зүйл бий, тиймээс Тусгай хяналтын дэд хороогоор хэлэл цэх хэрэгтэй гэж Байнгын хороо шийдвэрлэсэн гэсэн. Асуудлыг хуулийн хүрээнд шийдэх байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.