2010.11.29

Н.Энхболд:Бизнесийн байгууллагуудыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулна.

Энэ сарын 21-нд "Монголын Улаан загалмай нийгэмлэг"-ийн Их хурал болж, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийг шинээр сонгосон билээ.Шинээр сонгогдсон ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.-Өнгөрөгч долоо хоногт болсон Их хурлаар шинэ бүтэц бүрэлдэхүүнийг томилж, дөрвөн дэд ерөнхийлөгчтэй байхаар зохион байгуулалтад орсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?-Их хурлаар 2015 он хүртэлх ажлын стратегиа тодорхойлж, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан.

Энэ удаагийн хурлаар дөрвөн дэд ерөнхийлөгчтэй байхаар нийгэмлэгийн зөвлөл шийдэж, дэд ерөнхийлөгчдөөр ИТХ-ын тэргүүлэгч асан Н.Болормаа, ИТХ-ын дарга Т.Билэгт, БСШУ-ы,сайд Ё.Отгонбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр нар сонгогдсон. Эднээс Н.Болормаа ерөнхийлөгч улиран сонгогдож байгаа юм.Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Самдандовж улиран сонгогдсон.-Нийгэмлэгийн дүрэмд зарим өөрчлөлтүүд орсон байна лээ?- Дүрэмдээ нэлээд хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулсан. Энэ нь манай нийгэмлэг хамгийн олон гишүүнчлэлтэй, өргөн сүлжээтэй гэдэг утгаараа үйл ажиллагаа-ныхаа цар хүрээг нэмэгдүүлэх, төрийн хэрэгжүүлж байгаа зарим үүргийг нийгэмлэг дангаараа хий-дэг байх гэсэн чиглэлтэй юм. Ер нь Засгийн газар, УИХ-аас төрийн ачааг хөнгөлж гүйцэтгэж байгаа зарим үүргийг төрийн бус байгууллагуудаар хийлгэдэг байя, тодорхой хэмжээгээр туслалцаа дэмжлэг үзүүлдэг болгоё гэсэн бодлого баримталж байгаа. "Улаан загалмай нийгэмлэг" төрийн ажлаас хөнгөлж чадна гэдгээ урьд нь баталчихсан, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага учир төр үүрэг функциа шилжүүлэхэд санаа зовох зүйлгүй гэдэгт итгэлтэй байгаа.

 

Энэ бол манай ойрын үед хийж хэрэгжүүлэх гол ажлуудын нэг. Эдгээр ажлын анхны алхмууд нь хийгдээд эхэлчихсэн. Их хурлын өмнө нийгэмлэгийн ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, аль чиглэлд, ямар ажлыг"Улаан загалмай нийгэмлэг" дангаар хийж болох, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваах вэ гэдэгт санал солилцсон. Өдгөө ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.-Их хурлаас дотоодын компаниудыг үйл ажиллагаан-даа татан оруулах тухай шийдвэр гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?-Улаан загалмай нийгэмлэгийн томоохон үйл ажиллагаа нь бүг-дээр гадны санхүүжилтээр явагд-даг. Олон улсын байгууллага, "Улаан хавирган сар" нийгэмлэг. хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд бусад орнуудын "Улаан загалмай нийгэмлэг"-үүдээс хандив авч үйл ажиллагаагаа явуул-саар ирсэн. Одоогийн байдлаар найман хөтөлбөр, арван төслийг хэрэгжүүлж байгаа. Нийгмийн халам-жийн асуудлаас эхлээд ДОХ хүртэл, гамшигтай тэмцэх гэх мэтчилэн. Эдгээрийг судлаад үзэхэд дандаа гадны байгууллагуудын тусламжаар санхүүжүүлсэн байна. Уг нь хуульд "Улаан загалмай нийгэмлэг"-ийн үйл ажиллагаанд зориулж тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс өгч байх тухай заалт байдаг ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгч байгаагүй юм билээ. Хуулийн дагуу төрөөс мөнгө авах асуудлыг бид тодорхой зүйл заалт нэмж, хуулийг дахин сайжруулж байж шийдэх асуудал хэмээн үзээд ажлын хэсэг гаргаж, хуулийн төсөл дэр ажиллахаар бэлтгэж байна.Үүнтэй холбоотой хамгийн чухал ажил нь дотоодын бизнесийн байгууллага, хандивлагчдадаа хандаж, "Монголчууд, монголчууддаа тусалдаг байя" гэсэн уриатайгаар компаниуд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстойг хөндөж байгаа.

Зах зээл өндөр хөгжсөн дэлхийн бусад орнуудад бизнесийн байгууллагуудыг үнэлдэг гол үнэлэмж нь нийгмийн өмнө ямар хариуцлага хүлээсэн бэ гэдгээр нь ханддаг. Үүний жишгээр манай үндэсний компани, бизнесмэнүүд манай нийгэмлэгээр дамжуулж, дээрх хариуцлагаа хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг хэлмээр байна. Нэг үгээр хэлбэл бизнесийн байгууллагуудыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй уулзах уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Үүнээс тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Бүх тусламж, дэмжлэгийг гаднаас үзүүлдэг тухай хэллээ. Жил бүр, ялангуяа өнгөрсөн жил "Улаан загалмай нийгэмлэг"-ээс нэлээд их хэмжээний хөрөнгө мөнгөний туслалцааг малчдад үзүүлж байсан. Чухам хичнээн төгрөгийн тусламж байсан бэ?
-Таван тэрбум орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Үүнд бараа материалын болоод бэлэн мөнгөний тусламж үзүүлж байсан.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.