2015.07.29

Г.Занабазар бол төрийн нэрт зүтгэлтэн

Унгар улсаас манай улсад сууж байсан элчин сайдад хадгалагдсан Өндөр гэгээний урласан Аюуш бурханыг эргүүлэн авчирчээ.

Үүнийг Монголын хосгүй үнэт бүтээлд авах комисс гарган ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй олон нийтэд ил болгох аж.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “ Шашин номын их ухааныг барьж байсан  төрийн нэрт зүтгэлтэн гэдэг талаас нь авч үзэх ёстой. Энэ чиглэлийн судалгааны ажил Занабазар судлалд том хувь нэмэр оруулж, сүүлийн үед ОУ-ын түүхчид өөрөөр авч үзэж байна. Үүнийг олон түмэнд сурталчлан таниулах ажлыг Үндэсний хорооноос анхаарч ажиллах ёстой” гэлээ.

Мөн Өндөр гэгээн Занабазарын тухай дөрвөн ангит түүхэн баримтат киног бүтээхээр болжээ.

                   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү