Олон улсын хоршооллын холбоо дэмжлэг үзүүлнэ
УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2012.03.05

Олон улсын хоршооллын холбоо дэмжлэг үзүүлнэ

“Ази, Номхон далайн орнуудын хоршоо хариуцсан сайд нарын дээд хэмжээний уулзалт” Тайландын Вант улсын Бангкок хотноо 2012 оны 02 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Бага хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Баярмагнай, ЖДҮГ-ын дэд дарга М.Дондогдорж, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны захирал Д.Цолмон, Ховд аймгийн “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэн, Монгол улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Л.Дашпүрэв нарын төлөөлөгчид оролцож байна.

Бага хурлын эхний өдөр Монгол улсын Засгийн газраас хоршооллын салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид баримтлах бодлогын талаар Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд, орон нутагт хоршоог амжилттай эрхэлж буй арга туршлагын талаар Ховд аймгийн “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэн нар илтгэл тавилаа. Бага хурлын үеэр Улсын Их хурлын дэд дарга, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд Олон улсын хоршооллын холбооны ерөнхийлөгч хатагтай Дэм Паулин Грийнтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хатагтай Дэм Паулин Грийн Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласанд олон улсын хоршооллын хөдөлгөөн болон улс орнууд талархалтай хүлээж авч байгаагаа илэрхийж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах, техникийн туслалцаа үзүүлэхэд Олон улсын хоршооллын холбоо бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.