Сандал ширээгээ хамгаалахын төлөө шантааж хийж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.08.04

Сандал ширээгээ хамгаалахын төлөө шантааж хийж байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд суусангүй. Ямар нэгэн боекот хийж байна гэж үзэх үү?

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы нээлтэд бүрэн бүрэлдэхүүнээрээ суусангүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр сандал ширээгээ хамгаалахын телөө шантааж хийж байна л гэж харагдаж байна. Ардын намгүйгээрУИХ- ын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг өргөн бариагүй байна. Энэ нөхцөлд асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч баасан гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа асуудлыг хэлчихсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр асуудлыг оруулаад ирчихсэн байна. Хуулийн хүрээнд тав хоног байгаа тул энэ хугацаанд Ерөнхийлөгч хариу өгөх ёстой. Дараа нь УИХ-аар орно.

-Намын дарга нь Ерөнхий сайд байх зарчмыг Ч.Сайханбилэг сайдын зүгээс шаардлагадаа дурдсан байна лээ. Үүн дээр бүлэг ямар байр суурь баримтлах бол?

-Одоогоор бол Ерөнхий сайд намын даргад өөрийнхөө хүсэлтийг илэрхийлсэн шаардлага хүргүүлсэн. Энэ нь намын дүрмийн хүрээнд шийдэгдэх асуудал.

•Хэрэв Ерөнхий сайд солигдож байгаа бол Засгийн газар огцорч дараагийн шинэ Засгийн газар байгуулагдах хэмжээнд очих уу?

-Өнөөдөр Ерөнхий сайдыг солих, солигдох тухай яриагүй. Ямартаа ч ийм асуудал тавьсан. Асуудлыг АН-ын ҮЗХ, ардчилсан намын дүрмийн хүрээнд шийднэ. Харин ҮЗХ-ны хурал зарлах эрх нь АН-ын даргад байгаа.

-Сайд нарын асуудлыг шийдэж амжаагүй байхад ээлжит бус чуулган өндөрлөчихвөл яах вэ?

-Би тэгж бодохгүй байна. Хуулийн хугацаанд шийдэх бүрэн боломж байгаа.