Зургаан сайдтай холбоотой асуудлыг л ярих ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.08.04

Зургаан сайдтай холбоотой асуудлыг л ярих ёстой

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын  дарга З.Энхболдод “Ерөнхий сайдынхаа албыг ав, эсвэл намайг намыг дарга болго. Үндэсний зөвлөлдөх хороогоо яаралтай хуралдуул” гэсэн агуулгатай шаардлага хүргүүлсэн. Та түүний саналыг дэмжиж байна уу?

Г.Баярсайхан :Ерөнхий сайд намын дарга биш байлаа гээд саатаж, гацсан зүйлгүй гэж бодож байна. Тиймээс ч Ерөнхий сайд энэ үүднээс дээрх шаардлагыг тавьсан бол сайшаахгүй. Өнөөдөр Ардын намын зургаан сайдтай холбоотой асуудлыг л ярих ёстой. Үндэсний зөвлөлдөх хорооны эрхийг Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн. Ийм тохиолдолд ҮЗХ-г хуралдуулах шаардлага байна уу. Гүйцэтгэх зөвлөлийн байр суурь тодорхой байгаа шүү дээ. Ардын нам яагаад Засгийн газраас гарах ёстой болсныг тэд өөрсдөө ярих хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт орсон сайд нар нь улс төрийн топгворгүй байдал үүсгэсэн. Ний нуугүй хэлэхэд, ҮЗХ-г хуралдуулах, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн асуудпыг бид дотроосоо ярьж эхэлбэл манай нам дотор үл ойлголцол бий болохыг үгүйсгэхгүй.