Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Бямбацогт.С Баасанхүү.О 2015.08.06 | Сонин: Өнөөдөр сонин

Эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

Эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн төслийг буцаахыг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Ж.Батзандан,   Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Лүндээжандан, Ц.Нямдорж, Л.Цог, Б.Чойжилсүрэн, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар шаардаж, УИХ-ын даргад албан тоот хүргүүлжээ.

Тэд дээрх хуулийн төсөлд баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татах, ял шийтгэлийн бодлого гэмт үйлдэлд нь тохирсон байх нөхцөлийг хангаагүй, тооцооны нэгж гэх хаа ч байхгүй зүйлийг торгох ялын хэмжүүр болгосон, эд хөрөнгө хураах, баривчлах ялыг байхгүй болгохоор тусгасан зэрэг нь олон нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэн, хуулийн төслийг санаачлагч Засгийн газарт нь буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.