2010.12.10

УИХ-ын дэд дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ

Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан  УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга  Н.Энхболд  Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн 36 мянга орчим хүнээс одоогийн байдлаар 30 гаруй мянга нь хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг тогтоож цагаатгасан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан Хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэн болох 17 мянга орчим хүнд 1998 оноос хойш нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ. Түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс хэлмэгдэгсдийн талаарх нэхэмжлэх өргөдлийг ирэх 12 дугаар сарын 31 ний өдөр хүртэл хүлээн авна гэж УИХ-ын дэд дарга Н.Энхболд мэдээллээ. Их хэлмэгдүүлэлтийн үед 600 гаруй хүн сураггүй алга болсон гэж тус комисс үзэж байгаа бөгөөд тэдгээрээс 249 хүний тухай материалыг  ТЕГ ирэх 2012 он гэхэд ОХУ-аас хүлээн авахаар болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.