Орхончуудыг баярлуулсан төрийн түшээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.08.07

Орхончуудыг баярлуулсан төрийн түшээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Шууд­хан хэлэ­хэд, Монголын нэрийг Ш.От­гонбилэг, “Эрдэ­нэт” хоёр дэлхийд гаргасан. Өнөөдөр энэ хоёроор дэлхий дахин Монголыг таньж байна” хэмээн шинэ цагийн Монголын түүхийн нэгэн үеийг төлөөлөх эрхмийн тухай ярьж байжээ. Мэдээж энэ бол УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэгийн талаарх хэлсэн үг.

О.Содбилэгийг 2012 онд Орхоноос нэр дэвшинэ гэдэгт нилээдгүй олон хүн гайхаж байв. Учир нь гайхсан олон аавынхаа төрсөн нутаг болох Завханаас нэр дэвшинэ гэж бат итгэлтэй байсан юм. Өмнө түүний ээж Д.Туяа 2004 онд Завханаас сонгогдож байлаа. Гэхдээ шинэ хүн гаргахдаа гаргуун орхончууд энэ удаа Эрдэнэт үйлдвэрийг олон жил амжилттай удирдсан алдарт Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгт итгэл хүлээлгэсэн юм. Тэр ч Орхончуудын итгэлийг алдаагүй. Харин сонгуульд өрсөлдөх үед нь түүнтэй өрсөлдсөн нэгэн бол 2008 онд нь Эрдэнэтээс сонгогдсон Д.Одхүү байлаа. Мэдээж зарим нэгнийнх нь мэдэж байгаачлан тэр хоёрын хооронд хувийн асуудал бий.

1997 он. Тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга, одоогийн УИХ-ын дарга З.Энхболд Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг халах гээд чадахгүй байсан юм. Тэгээд эцэст нь ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж “Төр өмчөө мэддэг юм” гэсэн алдарт үгээ амнаасаа унагаж хэлтсийн дарга Д.Одхүүгээрээ Ш.Отгонбилэгийн өрөөний хаалга үүдийг хэмхлүүлж, тамга тэмдгийг нь хураан авсан юм. Энэхүү үйл явцыг Ш.Отгонбилэг холоос нуугдан харж байсан тухай мэдээлэл ч бий. Асуудал үүгээр дуусаагүй Ш.Отгонбилэгт З.Энхболд, Д.Одхүү тэргүүтэй Ардчилсан хүчнийхэн “Зууны луйварчин” хэмээх шинэ цол өгч идэж уусан тухай нь домог зохиож телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргаж байсан.

Гэхдээ өнгөрсөн зүйл бол өнгөрсөн. Тиймээс л шинэ эхлэлээ маш томоор харж хүчтэйхэн ирэлтийг хийхээр төлөвлөж түүндээ ч хүрч чадсан юм. Тэрээр ирэх сонгуульд дахин Орхон аймгаас нэр дэвших нь тодорхой. Учир нь хийж байгаа ажил болон орон нутагтаа явуулж ажлуудыг хүмүүс хэдийнэ мэдэх болсон.

Түүнчлэн тойрогтоо ойр, ойрхон очдог гишүүдийн тоонд яалт ч үгүй ордог. Өнгөрсөн 2 дугаар сард тойрогтоо очиж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тулгамдаж буй асуудлуудтай танилцсаны үр дүнд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 3 шинэ инкубаторийг бэлэглэсэн. Эрдэнэтийн бяцхан иргэдэд шаарлагатай байгаа нярайн инкубаторуудыг төсөв маш хүнд байгаа энэ үед амлалтаа биелүүлж, 100% өөрийн санхүүжилтээрээ шийднэ гэдэг өгөөмөр сэтгэлтэй хүний хийх ажил.

Мөн Орхон аймгийн БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эргэлтийн хэсгийг 30 сая төгрөгийн засч, видео хяналтын камераар тоноглож тэдний ажилд ихээхэн тус хүргэсэн. Энэ мэтчилэн хийж буй ажлууд нь хүмүүсийн нүдэнд илт байдаг. Ёстой л Гарьд магнай кинон дээр гардаг шиг “Бид харах юмтай, очоод ярих зүйлтэй” гээд хөөрөлддөгтэй адил юм. Мэдээж Орхончууд ирэх сонгуульд дахин нэг шинэ хүнийг бус харин ажлаа нэр төртэй хийж байгаа суугуул нутгийн хүүдээ итгэл хүлээлгэх нь дамжиггүй биз.