НИТХ-ын төлөөлөгч, ҮЦХ-ын дарга Б.Саранчимэг
2015.08.08

ҮЦХ-д өдөрт 10 мянган хүн ирдэг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн жилийн дөрвөн улиралд тасралтгүй байнгын үйл ажиллагаатай болохоор хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.   

Өдөртөө дунджаар 10 мянган хүний хөлд дарагддаг ҮЦХ-д тулгамдаж буй гол асуудал нь хамгаалалтын хашаа аж.

НИТХ-ын төлөөлөгч, ҮЦХ-ын дарга  Б.Саранчимэг “Хүрээлэн буй орчноо сайжруулах зорилгоор ногоон хашаа төсөл, Итгэлийн төгөл, экологийн бааз суурийг бий болгох зорилгоор эко танхим сургалт мэдээллийн төв гэсэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн гол ажил бол тарьсан модоо арчилж, ургуулах асуудал юм” гэлээ.

              Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү