“Шударга ёс”-ыг хүлээж байна
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.08.11

“Шударга ёс”-ыг хүлээж байна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Гишүүдийн ирц бүрдээсэн хэдий ч   байнгын хороо хуралдсангүй. Энэ талаар Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Гишүүдийн ирц 68 хувьтай байна. Яагаад байнгын хороо хуралдсангүй вэ?

 -Өршөөлийн тухай хууль бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Тийм учраас бүх намын төлөөллийг байлгаж байгаад хэлэлцэх шаардлагатай гэж Хуульзүйн байнгын хорооны даргын хувьд үзсэн. Тиймээс хуралдааныг хойшлуулж байна.

 -Аль намын төлөөлөл хуралдаанд ирээгүй байна вэ?

 -“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хуралдаанд ирээгүй байна. АН, МАН-ын гишүүд хуралдаанд ирсэн байгаа.

Яагаад “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хуралдаандаа ирээгүй юм бол? Ямар нэг шалтгаан бий юу?

 Өршөөлийн хуулийг судалж, танилцаж байгаа юм шиг байна. Хаалттай горимоор хэлэлцэж байгаа учраас ямар нэг тайлбар өгөх боломжгүй. Хууль батлагдсангүй дараагаар олон нийтэд хийх мэдээлэл ил болно.