Лидерийн зан үйлийг “Төрсөн дарааллын онол”-оор тайлбарлах нь
Ууган хүүхдээс төрсөн лидерүүд:
2015.08.13

Лидерийн зан үйлийг “Төрсөн дарааллын онол”-оор тайлбарлах нь

Бие хүний төлөвшил, зан үйлд гэр бүл, сургууль, хамт олон болон хэвлэл мэдээлэл, нийгэм улс төрийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг билээ.

Эдгээр хүчин зүйлсээс хүний зан төлөв, тэр дундаа улс төрийн лидерүүдийн зан үйлд нөлөөлөгч гэр бүлийн орчныг энэхүү өгүүлэлд сонгон авч үзсэн болно. Улс төрийн сэтгэл зүйн ухаанд бие хүн хэрхэн удирдагч буюу бусдыг манлайлан дагуулагч болдог эсэх талаар цуврал судалгаанууд хийгдэж ирсэн. Лидерийн талаарх судалгааны үр дүнд бий болсон нэг онол бол хүүхэд гэр бүлдээ хэд дэх хүүхэд болж төрснөөс лидер болох эсэх нь хамаардаг тухай “Төрсөн дарааллын онол” юм. Энэ асуудлыг анх психоналист А.Адлер 1928 онд дэвшүүлэн тавьж байсан бөгөөд гэр бүл дэх хүүхдийн төрсөн дараалал зан чанарт нь шууд нөлөөлдөг гэж үзсэн юм. Энэхүү онолын үндэслэгээг товч авч үзье.

Дундаас дээгүүр юмуу дээд ангийн гэр бүлд ууган хүүхдийн тоо илүү их байдаг зүй тогтолтой энэ нь холбоотой байна. Учир нь, нийгэм эдийн засгийн хувьд чинээлэг айлууд цөөвтөр хүүхэдтэй байдаг байна.

Бие хүн болж төлөвших үйл явц тухайн хүний төрсөн гэр бүлийн орчинд 16-18 нас хүртэл үргэлжлэх бөгөөд чухамхүү энэ хугацаанд хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь тодорхой болдог байна. Хүүхэд бүр гэр бүлдээ өөрт ноогдсон тодорхой үүрэг гүйцэтгэж ямар нэгэн дүрд тоглож, өөрийн гэсэн байр суурьтай болдог билээ. Тухайлбал, дүүгээ асрах, гэр орноо цэвэрлэх, дэлгүүр хоршоо явах мэтээр хүүхэд бүрт оногдсон ажил үүрэг нь өөр байх жишээтэй. Гэр бүл дэх үүрэг, дур нь цаашид сургууль, ажил, хөдөлмөр, улс төрийн карьерт ч мөн хадгалагдан үлддэг байна. Тийм ч учраас айлын ямар (ууган, дунд, отгон эсэх) хүүхэд болж төрснөөс хамаарч тухайн хүний улс төрийн карьер зан үйл нь тодорхойлогддог гэж үзэх нь “Төрсөн дарааллын онол”-ын гол үндэслэл юм. “Төрсөн дарааллын онол”-ын гол төлөөлөгч  М.Хермани, А.Пейн, Р.Черри, Т.Смит, Ф.Сулловей нар лидерийн зан үйлд нөлөөлөгч гэр бүлийн хүчин зүйлсийн томоохон судалгаануудыг хийсэн юм.

 Судалгааны үр дүнд дараахь зүй тогтлыг гаргасан байна.

 Үүнд:

1. Айлын ямар хүүхэд лидер болох эсэх нь улс орнуудын хөгжлийн түвшин, соёл, зан заншлаас ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, Өрнөдийн соёл иргэншилтэй хөгжингүй орнуудад айлын ууган, дунд, отгон хүүхдүүдийн хооронд лидер болох магадлал нь ойролцоо байдаг бол ядуу буурай орнуудад айлын ууган хүү юмуу, ганц хүү улс төрийн лидер болох нь түгээмэл. Учир нь хүн амын амьжиргааны түвшин доогуур, ядуу улс орнуудад айл өрхийн санхүүгийн чадавхи тааруу байдгаас хүүхэд бүртээ боловсрол олгож чаддаггүй бөгөөд ганц хүүхдээ л сургуульд явуулах боломжтой байдаг бөгөөд энэ боломж ихэвчлэн ууган хүүд олддог байна.

2. Ууган хүүхдүүд захирах, сүрдүүлэх зодох зэргээр бусдад санаа бодлоо тулгах арга барилтай байдаг бөгөөд ирээдүйд оюун ухаан, хүч чадалд тулгуурладаг авторитари хэв маягийн удирдагч болдог бол отгон хүүхдүүд эцэг эхдээ ховлох, аргадуулах, гомдоллох, зальдах маягаар хүсэл, сонирхлоо хэрэгжүүлдэг бөгөөд харилцан буулт хийх, харилцан ашигтай зүйл амлах, манипуляци хийх зэргээр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг улс төрч болдог байна. Харин дунд хүүхдүүд бусадтай хэл амаа ололцох чадвар хамгийн сайн байдаг. Өөрөөр хэлбэл, илүү дипломатч зан төлөвтэй хүн болдог байна.

3. Отгон хүүхдүүд эрх мэдэлд тэмүүлэх дуртай хэдий ч төлийлөн хүчтэй лидер болдоггүй, улс төрийн хүрээний гаднах контрэлит юм уу, элит рүү дамжих хэсэгт хамаарагддаг байна. Отгон хүүхдүүд хувийн эрх чөлөөг илүүд үздэг учраас либераль үзэлтэй байх нь олонтаа бөгөөд өөртөө янз бүрийн хариуцлага хүлээхээс төвөгшөөдөг ажээ.

4. Айлын ганц хүүхэд бусад хүүхэдтэй харьцуулахад эрх мэдэлд тэмүүлэх хэрэгцээ багатай байх бөгөөд эцэг, эхийг орлох найз нөхдийг эрж хайж байдаг юм. Лидер болсон тохиолдолд бусдаар өөрийгөө хүрээлүүлэх, найдвартай баг бүрдүүлэхийг чухалчилдаг ажээ.

5. Европын улсуудтай харьцуулахад АНУ-ын улс төрд ууган хүүхдүүд илүүтэй их лидер болон тодордог нь нийгмийн харьцангуй чинээлэг ангийн төлөөлөгчид шийдвэр гаргах үйл явцад илүү ойр байдагтай холбоотой. Дундаас дээгүүр юмуу дээд ангийн гэр бүлд ууган хүүхдийн тоо илүү их байдаг зүй тогтолтой энэ нь холбоотой байна. Учир нь, нийгэм эдийн засгийн хувьд чинээлэг айлууд цөөвтөр хүүхэдтэй байдаг байна.

М.Херманн нарын судалгаанаас хойш бие хүний нийгэмшилтэнд нөлөөлөх төрсөн дарааллын талаар С.Эрнст, А.Хадсон нарын судлаачид болон арван судалгаа хийсэн бөгөөд илүү нарийн шалгуур, үзүүлэлтүүдээр энэ хоёр хүчин зүйлийн хоорондын хамаарлыг авч үзэх болсон юм. “Төрсөн дарааллын онол”-ын судлаачид хүүхдийн төрсөн дараалал ба бие хүний төлөвшлийн үйл явц хоёрын хамаарлын учир шалтгааныг:

  • Эцэг эх ба хүүхдийн харилцан нөлөөлөл
  • Хүүхдүүд хоорондын харилцан нөлөөлөл гэсэн хоёр үзүүлэлтээр гол төлөв авч үзсэн байдаг.

Эдгээр судалгаануудын дүгнэлтийг нэгтгэн авч үзвэл бие хүний зан төлөв ба төрсөн дарааллын хоорондын хамаарлын талаар доорхи ерөнхий дүр зураг харагдаж байгаа юм.

Ууган хүүхдийн зан төлөв:

Удаах хүүхэд гарах хүртэл ууган хүүхэд эцэг, эхийн онцгой хайр халамжинд өсдөг бөгөөд тухайн гэр бүл дэх зарчим, дэг жаяг, уламжлал зэргийг бусад хүүхэдтэй харьцуулбал илүүтэй ихээр өвлөн авдаг учраас гол төлөв консерватив үзэл бодолтой болон төлөвшдөг байна. Харин удаах хүүхэд гарснаар эцэг, эхийн зүгээс тавьж байсан анхаарал халамж сулардаг учраас ууган хүүхэд насан туршид энэхүү алдагдсан байр сууриа эргүүлэн авахыг оролддог, манлайлагч хэвээр байхыг эрмэлздэг ажээ. Тийм учраас эрх мэдэлд тэмүүлэх хэрэгцээ өндөртэй хүмүүс болдог.

Ууган хүүхдийг төрөх үед эцэг эх нь гол төлөв залуу байдаг учраас залуу насны эрч хүч, сэтгэл хөөрлийн шинж ууган хүүхдэд мөн хадгалагдан үлддэгийн зэрэгцээ оюун ухааны чадварын хувьд харьцангуй өндөр байдаг байна.

Ууган хүүхдээс төрсөн лидерүүд: Т.Жеффорсон, Х.Трумен, Ж.Картер, У.Черчиль болон Монголоос Д.Сүхбаатар, Ю.Цэдэнбал, П.Очирбат, Н.Энхбаяр, Б.Эрдэнэбат, Р.Амаржаргал

Дунд хүүхдийн зан төлөв:

Хоёр дахь, гурав дахь хүүхдээс эхлэн эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сулардаг учраас дунд хүүхдүүд харьцангуй эрт биеэ даах чадвартай болохын хамт хүмүүжил, зан төлөвт нь эцэг эхээс илүү ах, эгчийн нөлөө хүчтэй байдаг байна. Улмаар дүүтэй болж дээшээ, доошоо нэгэн зэрэг ах, дүүгийн харилцаанд орох болдог тул харилцааны ур чадвар илүү төлөвшиж, сайн хэлэлцээр хийгч болдог байна. Гэвч дунд хүүхдийн нэгэн дутагдалтай зан чанар нь гэр бүлдээ төдийлөн анхаарал тавьдаггүй явдал юм. Учир нь, ах юмуу эгч нь тухайн гэр бүлийн анхдагч, пионер байж ирсэн, дунд хүүхэд ямагт ууган хүүхдийн гаргасан замаар араас нь явж ирсэн байдгаас өссөн гэр бүлдээ сэтгэл ханамжгүй байх явдал гардаг ажээ. Мөн дунд хүүхдийн зан төлөвийн нэг онцлог нь нилээд атаач, нэр төрд дуртай, хүмүүсийн санал зөвлөгөөг тэр бүр хүлээж авдаггүй, асуудлыг дандаа өөрийнхөөрөө шийдэх гэсэн хандлага юм.

Дунд хүүхдээс төрсөн лидер: Ж.Вашингтон, Д.Эйзенхауэр, Р.Никсон, Ж.Буш, Монголоос М.Энхсайхан, Б.Жаргалсайхан

Отгон хүүхдийн зан төлөв:

 Гэр бүлдээ хамгийн бага нь байдаг тул дунд хүүхэдтэй харьцуулахад эцэг эх болон ах, эгч гэх мэт гэр бүлийн бүх гишүүдийн хайр анхаарал дунд өсч хүмүүжнэ. Мөн хүмүүжилд нь ах эгчийн нөлөө хүчтэй байдаг. Учир нь, эцэг, эх нь ууган хүүхэддээ тавьсан шиг эрчимтэй хүмүүжил, өндөр шаардлага тавьдаггүй бөгөөд эцэг эхийг ах, эгч орлох маягтай болдог байна. Эцэг, эхийн анхаарал багатай учраас оюун ухааны чадварын хувьд ууган хүүхдээс доогуур байх магадлалтай. Ах эгчийн зүгээс ирэх захиргаадалт, дарангуйлалд өртөж байдаг тул эрх чөлөө, хараат бус байдлыг эрхэмлэдэг нэгэн болж өснө. Либераль үзэл баримтлалтай болох нь олонтаа ажээ. Отгон хүүхдүүд эрсдэл ихтэй спорт, хоббигоор хөөцөлдөх дуртай. Учир нь, ахмад гишүүдийн дарамтыг эсэргүүцэн сөрж, өөрийгөө олон зүйл дээр нээн харуулахыг оролддог байна. Сул тал нь өөрийгөө хянах чадвар тааруу учраас насанд хүрсэн хойноо архинд орох магадлалтай явдал юм.

 Отгон хүүхдээс төрсөн алдартнууд: М.Тетчер, Ж.Мейжор, М.Ганди, Монголоос Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Оюун

Ганц хүүхдийн зан төлөв

Айлын ганц хүүхдэд ах, эгч гэх мэт гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс ирэх нөлөөлөл байхгүй учраас эцэг, эхтэйгээ адилсаж, эрт хэрсүүждэг байна. Мөн олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй харьцуулбал эмх журам их сахидаг, үүрэгт ажилдаа тавих хувийн хариуцлага өндөр, цаг ашиглалт сайтай, тооцотой хүмүүс болж төлөвшинө. Сул тал нь өөрийгөө бусдад илэрхийлэх, харилцааны ур чадвар дутмаг явдал юм.

Айлын ганц хүүхдүүдээс төрсөн алдартнууд: И.Ганди, Жоу Эн-Лай, Монголоос Х.Чойбалсан, П.Гэндэн, Д.Бодоо

“Төрсөн дарааллын онол”-ын зүй тогтол нь гар бүлийн байдал, соёл, улс төрийн тэглэм зэргээс хамаарч зарим тохиолдолд батлагдахгүй байж болох юм гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдгийг энд дурдах нь зүйтэй юм. Тухайлбал, судлаач А.Хадсон эцгийн эрхт ёс хүчтэй хэвээр байгаа улсад, ялангуяа Дорнын улсуудад гэр бүлийн эрэгтэй хүүхдүүдэд багаас нь онцгой эрх мэдэл, үүрэг ноогдуулдаг тул ууган хүүхдийн эрх үүргийг хүлээдэг гэж үзсэн. Эдгээр улсад эцгийн дараа гал голомт авч явах, өв хөрөнгө өвлөх эрх нь ууган охинд бус, харин анхны эрэгтэй хүүхдэд оногддог учраас дээрээ эгчтэй хэдий ч удаах эрэгтэй хүүхдийг ууган хүүхэдтэй адилтган үзвэл зохистой гэсэн байдаг. Олон хүүхэдтэй айлын хүүхдийн зөн төлөвийг гаргахдаа хүүхдүүдийн хоорондын зайг тооцох хэрэгтэй гэдгийг С.Эрист, Ж.Ангст онцолсон байдаг. Зарим айлд хүүхдүүд нь насны хувьд өөр өөр бөөгнөрөл үүсгэсэн байх нь бий. Жишээлбэл, 2-3 хүүхэд 1-2 жилийн зайтай төрөөд, олон жил завсарласны дараа дахин 1-2 жилийн зайтай хүүхэд төрүүлэх гэх мэт. Энэ тохиолдолд хүүхдүүд ойролцоо төрсөн ах дүү нартайгаа илүү цагийг өнгөрүүлж, харилцаанд ордог. Бага дүү нь төрөх үед том ах, эгч нар нь тусдаа гарчихсан тохиолдол цөөнгүй байдаг. Тийм ч учраас ойролцоо хугацаанд төрсөн хүүхдүүдийг тоогоор нь хязгаарлах (голдуу 4 хүүхэд) ба 5 дахь хүүхдээс шинэ бүлэг гэж тооцон ууган гэж үзэж шинжилгээ хийдэг байна.

“Төрсөн дарааллын онол” ба Монголын улс төрийн зүтгэлтнүүд

Монгол Улсын хувьд улс төрийн лидерүүд нь ХХ зууныг хүртэл хаад, сурвалжит ноёдын үр удмаас үе залгамжлан гарч ирсэн байдаг. Харин Чингис хаан төрийн түшээдийг сонгохдооо сурвалж угсааг бус, хүмүүсийн үнэнч сэтгэл, эр зориг, ухаалаг чанарыг харгалзан төрд шударга зүтгэсэн хэнийг ч боловч төрийн албанд томилж байв. Чингис хааны энэхүү бодлого нь хойшдоо төрийн боловсон хүчин тодруулах байнгын бодлого болж чадаагүй бөгөөд соёрхогдон сонгогдсон төрийн түшээ нарын үр удам нь Монголын төрийн албыг хаших болсон түүхтэй.

Энэхүү судалгаанд оролцсон эх суравалжид түшиглэн Монголын XX зууны улс төрчдөөс 22-ийг сонгон авч үзсэнээс 40 хувь нь ууган хүүхэд байна.

1691 онд Халх Монгол Манжийн захиргаанд орсноор төрийн боловсон хүчний бодлого алдагдаж Манжийн төр аймгийн хаадын эрх хэмжээг хасаж аймгуудыг захирах чуулганы дарга зэрэг хүмүүсийн шууд томилох болсны дээр засаг ноёдод хэргэм зэрэг шагнах ба залгамжлуулах зэрэг асуудлыг шийдэх болсны зэрэгцээ ууган хүү үе залгамжлах хатуу журам тогтоосон байна.

Энэхүү судалгаанд оролцсон эх суравалжид түшиглэн Монголын XX зууны улс төрчдөөс 22-ийг сонгон авч үзсэнээс 40 хувь нь ууган хүүхэд байна. Энэ нь хүн ам зүйн болон уламжлал, хөгжлийн хүчин зүйлсээс шалтгаалж байна. Монголчууд эртнээс ууган эрэгтэй хүүхдийг өрх гэрийг тэргүүлэх хүн гэж тооцдог, ихээхэн хариуцлага ногдуулж ирсэн нь ууган хүү манлайлах үүргээ эрт ухамсалаж лидер болоход илүүтэй ойр байж болох юм.