Нийслэл алга дарам газар, ганц машины гараажийг ч хянана
2015.08.18

Нийслэл алга дарам газар, ганц машины гараажийг ч хянана

Хуралтай, Засагтай нийслэлийн ажил эрчимжсээр байна. Өчигдөр хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчид үйлдвэрлэл технологийн парк байгуулах зарим хөрөнгийг шилжүүлэх, бүртгэн авах, нийслэлийн орон сууцны корпораци байгуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэв.

Эхний асуудал Багануур дүүрэгт байгуулах Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах байлаа. Энэ нь нийслэл дэх арьс ширний үйлдвэрүүдийг гаргахтай холбоотой байгууламж юм. Багагүй хэмжээний хөрөнгө шаардах энэ асуудал шийдэгдвэл Туул голыг бохирдуулагч хэмээн хараалгадаг арьс ширний үйлдвэрүүд Багануур дүүрэг рүү нүүж нийслэлийнхний санаа амарна. Хурлын дарга Д.Баттулга арьс ширний үйлдвэрүүдээс одоо гарч байгаа бохир ус Туул голыг химийн бодисоор хордуулж байгааг сануулахад Нийслэлийн Экологи,

ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ явган ярианд итгэж байгаад гайхаж байгаагаа илэрхийлээд үйлдвэрүүд голыг хордуулаагүй хэмээн мэтгэлцэв. Мэдээж олонхиор батлагдах тус төслийг эсэргүүцэх хүн гараагүй. Харин “Шударга ёс” эвслийн төлөөлөгч Шагдаррагчаа “Юу хийхээ шийдчихээд ТУЗ-өө байгуулаарай. Юу хийх нь мэдэгдэхгүй ТУЗ, ажлын алба байгуулчихаад, урсгал зардал нэхээд байв" гэсэн боловч хэн түүний үгийг сонссон нь мэдэгдсэнгүй. Тэргүүлэгчдийн дараагийн асуудал нь Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах (НОСК). МАН-ын төлөөлөгч энэ байгууллагыг анхнаас нь эсэргүүцэж байсан. Одоо

хэвээрээ байгаа тухай шууд мэдэгдсэн. Учир нь нийслэлд дахин төлөвлөлт гэх мэтийн хэдэн байгууллага байгаа. Мөн Төрийн орон сууцны

 корпораци (ТОСК), НОСК хоёр газраа булаацалдаад бөөн зодоон гарах юм байх. Харин дэд бүтэцгүй их хэмжээний орон сууц барьсан ТОСК-ийн захирал, НИТХ-ын тэргүүлэгч Гантулга “Бид хоёрт муудах юм байхгүй. Учраа ололцоно хэмээн найзан дундаа ажлаа явуулахаа амлав. Хурлын дарга Д.Баттулга “Нийслэлээс таван чиглэлээр орон сууцжуулах том хөтөлбөр байгаа. Энэ байгууллага тэр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэснээр тэргүүлэгчид НОСК байгуулах шийдвэр гаргав. Харин нийслэлийн өмчийн газраас оруулж ирсэн "Эрхэм жаргалан” өрхийн эмнэлгийн байрыг худалдах, “МУИС-ийн харьяа Байгал-Эх” лицей сургууль, Экологийн боловсрол төв"- ийн эзэмшиж буй барилгыг нийслэлийн өмчид бүртгэх, асуудал олон сэтгүүлчдийн гайхшийг төрүүлсэн гэхэд болно. Өрхийн эмнэлгийн барилга нь 90 метр квадрат талбайтай. Тус эмнэлэгт шинэ байр барьж өгсөн боловч хуучин байранд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төвхнөөд амжиж. Гурван жил болж байгаа аж. Түрээсийн мөнгө болох 10 орчим сая төгрөгийг өнөөг болтол төлөөгүй. Гэхдээ тус байрыг 50 сая төгрөгөөр авахаар санал ирүүлээд байгаа санаатай. Харин нийслэгийн өмчийн газар тэдэнд үнэгүй өгвөл өөрсдөө ачигдана хэмээн ухуулсны хүчинд тэд 50 сая төгрөг төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Гэхдээ өмчийн газрын хоёр дахин нэмж 100 саяар худалдах санал тэргүүлэгчдэд тавьж байгаа гэнэ. Энэ нь дахиад МАН-ынхны уурыг хүргэж орхив. Хуулиар дуудлага худалдаагаар доод үнээс дуудан зарах ёстой. Хэн нэгэн тэдний ард зогсож хямд үнээр авах гэж байна гэж хардаж байгаа бололтой юм. Харин нийслэлийн орлогч Батаа “Нөгөөдүүл чинь Засгийн газар, яамаар гүйгээд, олон хурал дээр хүний эрх гээд дарамтлаад байхаар ингэж оруулж ирсэн юм. Тэргүүлэгчдийн л шийдэх асуудал шүү дээ" гэв. Харин хурлын дарга “Засгийн газар, яам өөрсдөөсөө зайлуулах гээд бидэнд бичиг өгдөг. Тэд бидэнтэй олон удаа уулзсан. За за, хуулиа барья. Нөгөөдүүлийг Батаа над руу явуулна биз. Би тэргүүлэгчдийн хурал дээр шийдсэн гээд хэлчихье

гэв. Энэ нь тус барилгыг дуудлагаар худалдана гэсэн үг гэнэ. Иймэрхүү хэл амтай барилгууд нийслэлд цөөнгүй байгаа бололтой юм. Цаашдаа ийм асуудлыг шийдэхэд үг дуугүй хуулиа барина. Элдэв санаа гаргаж цаг барахгүй аж.

Гэхдээ энэ асуудалд орсон барилга бол дараагийн шийдсэн барилгын дэргэд хумсны толион төдий барилга гэж болно. Нийслэлийнхний мэдэх МУИС-ийн харьяа “Байгал-Эх” лицей сургууль гэж байдаг хотын төвд байрлалтай энэ сургуулийн дэргэдэх газрыг тус сургуулийнхан нийслэлийн удирдлага дээрэмдэж байгаа тухай маргаан гарч байсан. Г этэл тэр маргааны газраар зогсохгүй, ихээхэн хэмжээний барилга байгууламж нь ч нийслэлийнх болж таарав. Арван хэдэн жилийн өмнө нийслэлд ирсэн энэ их хэмжээний хөрөнгө өнөөг хүртэл яагаад бүртгэлд ороогүй явсныг хэн ч тайлбарлаж чадсангүй. Өмнө эрх барьж байсан МАН-ын зүгээр өмчийг бүрттэлжүүлэх асуудал байсан болохоор тэгсгээд чимээгүйхэн шийдэгдэв. Мөн НИТХ- аар шийдэхэд жижигдмээр нэг асуудал бол 1.5 сая төгрөгийн үнэтэй, 3x6 метр хэмжээтэй ганц гараажийг Сүхбаатар дүүргийн өмчөөс хасч, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шилжүүлэх. Өмнө нь дүүргийн мэдэлд байсан тус гараж нь хуучин дүүргийн байрны ард байдаг юм байна. Дуудлагаар зарвал багагүй үнэ хүрч магадгүй ч тэргүүлэгчид цагдаадаа үнэгүй өгсөн нь дээр гэж үзэв. Хурлын дараа Нийслэлийн өмчийн газрын харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас ганц зүйлийг тодруулав.

-Ийм том өмч яагаад олон жил эзэнгүй байв?

- Эзэнтэй байсан. Бүртгэл байхгүй байсан байна.

-Ганц гарааж шилжүүлэх гэж тэргүүлэгчид хуралддаг юм уу?

-Хуулиараа тийм байдаг. Удахгүй нийслэлд бүртгэлгүй алга дарам газар, айлын амбаар ч байхгүй болно.