НИТХ-ын төлөөлөгч ҮЦХ-ийн захирал Б.Саранчимэг
2015.08.18

ҮЦХ-д нийслэлдээ анхны гэсэн тодотголтой олон ажлуудыг хийсэн

НИТХ-ын төлөөлөгч ҮЦХ-ийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа.

ҮЦХ-ийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. Ямар хэмжээний бүтээн байгуулалтыг хийгээд байна вэ ?

2010 онд ҮЦХ байгуулна гэхэд нилээн их шүүмжлэл дагуулж байлаа. Одоо бол олон сайхан бүтээн байгуулалтыг хийжээ. Улаанбаатар хотод анхны гэсэн тодотголтой олон ажлуудыг хийлээ. Дэд бүтэцгүй, усгүй, худаггүй байсан газарт одоо иргэд ч их ирдэг болсон. Мөн одоогоор 110 мянга гаруй мод сөөг тарьсан.

Нийт хичнээн га талбайг эзэлж байна вэ ?

975 га газар. 183 га газарт ерөнхий төлөвлөгөөгөөр  ажлын зургийн дагуу ажлууд хийгдэж байна.

Анх хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалттай ҮЦХ барина гэж тооцож байсан бэ. Одоо хэдэн хувийн биелэлттэй явж байна вэ ?

Олон улсын компани шалгараад 10 жилийн хугацаанд 95 сая долларын хөрөнгө оруулалт орж байж энэ цэцэрлэгт хүрээлэн хийгдэж дуусна гэсэн. Хэрэв хийгдээд дуусчихвал дэлхийд эхний гуравт орох том газар нутгийг хамарсан цэцэрлэгт хүрээлэн болно гэсэн судалгаа бий.

                  Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү