Даатгал нь хүмүүсийн сайн сайхны төлөөх хамгийн анхны бизнес юм
2015.08.20

Даатгал нь хүмүүсийн сайн сайхны төлөөх хамгийн анхны бизнес юм

Хариуцлагагүй байдал, хуучирсан, эсвэл чанаргүй сантехникийн шугам сүлжээнээс болоод ус алдаж үзээгүй айл өрх гэж бараг үгүй.

Манай хотын нэлээд хэсгийг социализмын үед баригдаад өдгөө элэгдэлд орсон хуучин орон сууцны хорооллууд эзэлдэг бол шинээр босч байгаа барилгуудын сантехникийн чанарын талаарх гомдол ч түгээмэл байдаг. Тэр бүрийд л алдсан хүн арван тамтай гэгчээр айл өрхүүд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч үлддэг. Үүнээс гадна дундын шугамын эвдрэл гэж бас том асуудал бий. Тэгвэл амьдралын ийм энгийнээс эхлээд хамгийн түвэгтэй бүхий л эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ. Энэ асуудлыг шийдэхийн тулд манай даатгалын компаниуд 2005 оноос хойш Орон сууцны даатгалыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Гэвч тухайн үед даатгалын салбарын үйл ажиллагааны идэвх сул, хэрэглэгчид даатгалын ач холбогдлын талаар бага ойлголттой, даатгуулагчдын тоо харьцангуй цөөн байв. Нэгэнт цөөн даатгуулагчтай тул хураамжийн төлбөр өндөр, хохирлыг 100 хувь барагдуулж чаддаггүй байсан юм. Харин сүүлийн жилүүдэд барууны улсуудад хүртээмжтэй даатгал хэмээн нэрлэдэг Орон сууцны даатгал илүү боловсронгуйгаар хэрэгжиж эхлээд байна. Хүртээмжтэй даатгалын гол онцлог нь аль болох олон даатгуулагчийгхамруулах явдал юм. Ингэснээр хураамжийн төлбөрийг хэрэглэгчид дарамт учраахгүйгээр хямд тогтоож, хураамжийн төлбөрөөсөө хэдэн зуу дахин их хэмжээний нөхөн төлбөр гаргах боломжтой болдог. Одоогоор манай улсад Орон сууцны даатгалыг амжилттай нэвтрүүлж буй компани бол “Ард даатгал” ХХК юм. Тэд сарын 1000 төгрөгийн хураамж төлөөд л орон

сууцны хариуцлагын болон хөрөнгийн гэсэн хоёр даатгалд хамрагдаж, эрсдэлээ даатгах таатай боломжийг хэрэглэгчдэд санал болгодог. Ус алдахаас эхлээд цахилгаан, сантехник, байгалийн эрсдэлүүд үүнд багтаж байгаа бөгөөд жилд учирч болох эрсдэлийн тоонд хязгаар байхгүй. Өөрөөр хэлбэл, жилд хэд хэдэн удаа эрсдэлд өртсөн ч таны хохирлыг барагдуулна гэсэн үг. Ингээд ‘Ард даатгал” ХХК-тай хамтран ажилладаг Сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугчдын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Г.Даваа /Баянзүрх дүүргийн X хорооны оршин суугч/:

-Хүн аливаа зүйлийг биеэрээ үзэж байж ойлгож, ухаардаг гэдэг дээ. Тийм л зүйл надад тохиолдсон юм. “Ард даатгал”- тай гэрээ байгуулахаас өмнө даатгалын талаар мэддэггүй байв. Хүүхдүүд маань крантаа хаалгүй явж, доод айл руу ус алдсанаас даатгал, тэр дундаа “Ард даатгал”-ын тухай мэддэг болсон. Тухайн үед манай байшинд ус тасраад хүүхдүүд маань хичээлдээ явахдаа крантаа хаалгүй явчихсан. Түүнээс болж доод айл руу ус алдаж маргаан дэгдсэн. Тэр үед СӨХ-ны ажилтан манайхыг даатгалтай гэдгийг хэлж бид асуудлаа шийдэж чадсан. “Ард даатгал"-ын ажилтнууд болсон үйл явдалтай танилцаж, 450 мянган төгрөг олгож, доод айлын хохирлыг барагдуулсан.

Б.Алтанцэцэг /Чингэлтэй дүүргийн VI хорооны оршин суугч/:

-Манайх шинэ байрандаа ороод удаагүй байна. Саяхан дээд айлаас ус алдаад эд хогшлыг маань норгочихсон. Дээд айлын угаалгын өрөөний шалыг хуулаад шалгатал завсрын шугамнаас ус алдсан байсан юм. Тэгсэн ус алдсанаас  үүссэн хохирлыг

СӨХ хариуцахгүй гэсэн. Тэгээд л бөөн маргаан гарсан даа. Арга барсандаа энд тэндээс сураглаж яваад Орон сууцны даатгалын талаар олж сонссон. Тэр үед найз минь“Ард даатгал”-ын тухай хэлж, асуудлыг шийдэхэд тусалсан. Улмаар “Ард даатгал”- аас хохирлыг барагдуулж 85 мянган төгрөг олгосон. Даатгуулахын ач холбогдлыг тэр үед ойлгосон. Манайхыг даатгалын компанитай гэрээтэй байсныг сонсоод хөршүүд ч бидэнтэй нэгдсэн. Одоо бид даатгалын тухай мэдээллээ СӨХ-гоороо дамжуулаад авч байна. Учирч болох эрсдэлээс хамгаалагдсан гэж бодохоор сэтгэл амар байдаг юм.

Ч.Батцэрэн /Баянзүрх дүүргийн XVI хорооны “Өлгий” СӨХ-ны ажилтан /:

-Манай СӨХ “Ард даатгал”- тай хамтран ажиллаад 10 гаруй жил болж байна. 240 өрхөөс 212 нь даатгалд хамрагдсан. Энэ нь бидний ажлыг хөнгөвчлөөд их тус дэм болдог. Арван жилийн хугацаанд айл өрхүүд маань 40- 450 мянган төгрөгавч, хохирлоо барагдуулсан. Тиймээс оршин суугчид маань ч ам сайтай байдаг юм. СӨХ-ны зүгээс ч “Ард даатгал”-тай хамтран ажиллахад таатай байдаг. Ер нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудаас бидэнтэй хамтран ажиллах санал тавьдаг. Хүмүүс даатгалын талаар эхэн үедээ мэддэггүй байсан. Одоо даатгалын компани ч олон болж, энэ талаар хүмүүс мэддэг болж байна. Бидний ажлыг ч оршин суугчид маань ойлгодог болжээ. Айлуудаас авч байгаа СӨХ-ны мөнгийг нийтийн эзэмшлийн талбайн засвар, цэвэрлэгээ, харуулын хөлс зэрэгт зарцуулдаг. Оршин суугчдын өөрсдийн буруугаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалын компани төлдөг нь их ач холбогдолтой байдаг.