ОУ-д болон дотоодод магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн гэрчилгээ гардууллаа
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Л.Гантөмөр
2015.08.24

ОУ-д болон дотоодод магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн гэрчилгээ гардууллаа

ОУ-д болон дотоодод магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа боллоо. 

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрийн Герман улсын ASIIN e.V.–(Accreditation Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural Sciences and Mathematics ) болон Европын холбооны EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes)-аар магадлан итгэмжлүүлсэн гэрчилгээ, мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн 12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Л.Гантөмөр, Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан нар гардуулан өглөө. 


Арга хэмжээ 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БСШУЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. 
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь цаашид тэргүүлэх чиглэлийн буюу багш, инженер, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудыг олон улсад болон дотоодод магадлан итгэмжлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.