Эрдэнэчимэг.Л 2015.08.25 | Сонин: Ардчилал

Векселиэр олгох 70 тэрбум төгрөгийн төслийг нэмж шалгана

Векселиэр олгох 70 тэрбум төгрөгийн төслийг нэмж шалгана
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй Хүүхэд харах үйлчилгээ болон Төсвийн байнгын хорооноос томилсон Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд шалгалт хийх ажлын хэсгийн явцын талаар ярилцлаа.

-Цэцэрлэгийн хүрэлцээ жилээс жилд асуудал дагуулж байна. Хаврын чуулганаар батлуулсан Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжих бэлтгэл ажпын явц ямархуу байгаа вэ?

-Цэцэрлэгийн хүрэлцээний асуудал 2008 оноос хойш хүндэрсэн. 2008 оны сонгуулийн өмнө улс төрийн зорилгоор цэцэрлэгийн хоолны мөнгийг эцэг эхчүүд төлдөг байсныг болиулж төлбөргүй болгосон. Түүнээс хойш цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдон. Хүүхдүүдээ 100 хувь цэцэрлэгг үнэ төлбөргуй хамруулахыг улс үнэхээр дийлэхгүй юм билээ. 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нэг тэрбум төгрөгөөр босч байгаа.

Тэгэхээр одоо цэцэрлэгт явж чадахгүй байгаа бүх хүүхдийг хамруулъя гэвэл нэг их наяд төгрөг шаардпагатай. Гэтэл улсын төсөв зургаан их наяд төгрөг гээд бодохоор төсвийн 15 орчим хувийг цэцэрлэг бариад дуусгаж болохгүй. Энэ маягаараа үнэ төлбөргүй цэцэрлэгт хамруулж чадахгүй гэсэн үг. Цэцэрлэг барих үнэ өртгөөс гадна сар бүр гардаг зардлыг улсын төсөвт суулгахад жилдээ 300 гаруй тэрбум төгрөг болдог. Бусад улс орны туршлагыг судлаад үзэхээр ихэнх нь хүүхэд харах үйлчилгээгээр шийддэг юм байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг өргөн барьснаас хойш бүтэн гурван жил хөөцөлдөж, Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч байж сая хаврын чуулганаар батлууллаа. Нэлээн их эсэргүүцэлтэй тулгарсан. МАН завсарлага авч, эмэгтэй гишүүд маань суулт хийх нь холгүй байж батлуулсан. Тодорхой хэмжээний төсөв суулгах ёсгой хууль учраас 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж, хүүхэд харах үйлчилгээний эрх нээгдэнэ.

-Хүүхэд харах үйлчилгээний ямар зардлуудад улсын төсвөөс мөнгө тусгаж байгаа юм бэ?

-Хүүхэд харж байгаа иргэдийй цалинд улсаас татаас үзүүлэх юм. Тэгж байж хүүхэд харах үйлчилгээ хямд болно. Хамгийн хямд үнэтэй цэцэрлэг гэр хороололд 150 мянган төгрөгөөс дээш төлбөртэй байгаа. Хүүхэд харах үйлчилгээ үнэ төлбөргүй байна гэж үгүй. Тодорхой хэмжээнд төлбөртэй байна. Гэхдээ 100 мянган төгрөгөөс доош төлбөртэй байх хувилбараар шийдэх гэж хичээж байгаа. Ер нь хүүхдийнхээ хоолны мөнгийг эцэг эхчүүд өөрсдөө даах ёстой. Цаашдаа цэцэрлэгийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүд өөрсдөө даах ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульдаа боловсрол үнэ төлбөргүй гэж заасан нь хүүхдийн хоолны мөнгөний тухай асуудал биш. Боловсрол олгож байгаа багш нарын цалинг улсаас шийдэж байгаа асуудал. Тиймээс улсын цэцэрлэгүүд ч гэсэн яваандаа хүүхдийн хоолны мөнгийг эцэг эхчүүд даадаг систем рүү шилжих байх. Ирэх оны улсын төсөвт бид хүүхэд харах үйлчилгээнд 50 тэрбум төгрөг батлуулахаар хөөцөлдөж байгаа.

-Холбогдох зөвшөөрөл, эрх авах асуудлыг эцэслэн тогтоосон уу. Дагаж гарах журамд юу юу тусгах бол?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг цаашид хариуцаж авч явна. Зөвшөөрөл олгох, иргэдийг сургалтад хамруулах зэргийг хариуцаж байгаа. Увс аймагт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүн Улаанбаатарт ирж сургалтад суух хэцүү учраас аймаг бүрт, болж өгвөл сум бүрт тодорхой тооны хүүхэд харах үйлчилгээний системийг хийх ёстой. Ямар шаардлага хангасан байх, хэн хяналт тавих зэргийг тусгасан журам' боловсруулах юм. Бэлтгэл ажлууд нэлээд шаардлагатай учраас үүнд нь таван сарын хугацаа өгсөн. ХАХНХЯ-ны албан тушаалтнуудтай УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байнга холбоотой ажиллаж, журам боловсруулах асуудалд хамтран ажиллаж, тодорхой хэлэлцүүлгүүд хийж байгаа. Журмаа боловсруулаад эхэлсэн.

Хүүхэд харах үйлчилгээ хувийн цэцэрлэгүүдтэй өрсөлдөхгүй. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд ажлын цагаар асарч харах үйлчилгээ шүү дээ. Энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй 55 насандаа тэтгэвэрт гарсан хүн бол 65 хүртлээ 10 жил ажиллах боломж бүрдэнэ. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүд мөн энэ үйлчилгээг эрхлэх боломжтой. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой, бүрэн дунд боловсролтой байх, хүүхэд харах байраа бэлтгэсэн байхыг шаардана. Байранд иргэн амьдарч болохгүй гэж заасан. Хоёр өрөө байртай бол нэг өрөөнд нь зөвхөн хүүхэд харахыг шаардах юм. Хамгийн гол нь тусгай өрөө бэлтгэх нь чухал. Нэг хүүхдэд хоёр ам.метр талбай оногдоно гэж үзэхээр таван хүүхэд харах бол 10 ам.метр талбайтай байх ёстой. Хөдөө орон нутагт бол хажуудаа тусдаа гэртэй байх ёстой гэх мэтчлэн заасан.

-Төлбөр, татаасын хэмжээг улсаас тогтоож өгнө гэсэн. Энэ хэзээ тодорхой болох бол?

-Ямар ч байсан өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгээс хямд төсөр байлгахын тулд улсаас өгч байгаа мөнгөний хэмжээнд төлбөр авах боломжтой. Эсвэл 100 мянга хүртэлх төгрөгийн төлбөр авах ч гэдэг юм уу эцэг эхчүүдээс авах төлбөрийн дээд хэмжээг зааж өгнө. Төлбөрийг ХАХНХЯ-наас тогтооно. Улсаас өгөх татаасын хэмжээг бид тусгайлан тогтооно. Хэчнээн төгрөгийг улсын төсөвт батлуулж чадсанаас төлбөрийн хэмжээ тодорхойлогдоно. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан нэг хүүхдэд оногдох зардлыг улсаас төсөвлөж өгөх байх. Үүнийг ХАХНХЯ-тай хамтарч шийднэ. Төсөвт хэдэн төгрөг тусгуулж чадна түүнээс хамаарч орон нутагт квот баталж өгөх ёстой. Энэ жил батлуулах төсвөөр цэцэрлэгт орж чадахгүй байгаа 70-80 мянган хүүхдийг 100 хувь хүүхэд харах үйлчилгээнд хамруулж чадахгүй. Ядаж 50- 60 хувийг нь хүүхэд харах үйлчилгээнд хамруулахыг бодож байгаа.

-Орон нутаг, дүүрэг бүрт хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдүүдийн тоог тогтоож өгнө гэсэн үг үү?

-Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт 8000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Тухайн дүүрэг, орон нутгийн хүн амынх нь тоонд тааруулаад квот тогтооно. 300 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 8000 хүүхэд цэцэрлэггүй. 50 мянган хүн амтай нэг аймагг 2000 хүүхэд цэцэрлэггүй гэж үзвэл хувиар тооцоод энэ жил хүүхэд харах үйлчилгээнд хэд нь хамрагдаж болох вэ гэдгийг тогтооно. Төсөвт суусан мөнгөний хэмжээнээс хамаарч тоо гарна.

-Улсын төсөвт 50 тэрбум төгрөг суулгуулах, улмаар УИХ-аар батлуулах боломж хэр байгаа вэ?

-ХАХНХЯ-ны төсөвт Хүүхэд харах үйлчилгээний зардалд 50 тэрбум гээд бичигдсэн байгаа. Сангийн яаманд наймдугаар сарын сүүлчээр орж ирэх ёстой. Сангийн яаманд төсөвт хасалт хийдэг Тэгэхээр  энэ мөнгийг хасуулахгуйгээр УИХ-д оруулж ирэх үүргийг Сангийн яаманд өгсөн. Хасах процесст бид тогтмол хяналт тавих шаардлагвтай байгаа. УИХ-д хасагдахгүйгээр ороод ирэх юм бол Төсвийн байнгын хорюоны гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд 50 тэрбум тегрөгөө батлуулах үүргийг өөртөө авч байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг дэмжлэг үзүүлэх байх. Батлуулчих болов уу гэж найдаж байгаа.

-Хүүхэд харах хүмүүсийг сургалтад хамруулж бэлтгэнэ гэлээ. Ямар чиглэлийн сургалт байх бол. Хүүхдүүдэд ямар хэмжээний боловсрол олгох нарийвчилсан хөтөлбөр гарсан уу?

-Сургалтын хетөлбөрийг Боловсролын яам болон ХАХНХЯ хамтарч хийж байгаа. Хүүхэд харах хүмүүс цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй биш учраас хамгийн энгийн сургалтын хөтөлбөрийг оруулж, хүүхдийн сэтгэхүйд таарсан    хичээлүүдийг багтаасан сургалт хийх байх. 2016 оны нэгдүгээр сараас сургалт эхэлнэ.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандарт, чанар, аюулгүй байдалд хяналт тавих асуудлыг хэн хариуцах вэ?

-Одоогийн цэцэрлэгт тавигддаг нэг хүүхэд өдөрт тэдэн калоритой хоол хүнс хэрэглэнэ гэдэг стандарт бий. Тэр дагуу хоол унд бэлтгэх сургалтандаа хамрагдана. Таван хүүхэд харуулж байгаа бол 10 эцэг, эх өөрсдөө хяналтаа тавина. Хорооны ажилтан Засаг дарга, мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжпийн газар гэх мэтчлэн хяналт тавих ёстой. Ер нь эцэг эхчүүд ямар хүнээр хүүхдээ харуулахаа өөрсдөө л шийднэ.

-Арай өөр сэдвээр нэг зүйл асууя. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагчийн хувьд мэдээлэл өгч болох уу?

-Сангийн хуучин  сайд ажлаа өгөхийн өмнө маш их хэмжээний векселийг аж ахуйн нэгжүүдэд гаргахаар шийдвэрлэсэн. Тэр дунд хууль зөрчсөн векселиүд байна гэдэг мэдээлэЛ Төсвийн байнгын хороонд ирсний дагуу шалгах ажлын хэог томилогдсон. Нийт 170 тэрбум төгрөгийг 260 гаруй аж ахуйн нэгжид олгохоор вексель бичигдсэн. 2015 оны нэгдүгээр сард УИХ- ын долдугаар тогтоол баталж, түүнд 2012-2014 онд ажлаа 100 хувь хийж дууссан 96 аж ахуйн нэгжид 32 тэрбум төгрөгийг векселиэр олгох хавсралтаар баталгаажуулж гаргаж өгсөн.

Мөн 2012-2014 онд ажлаа хийж дуусгаад 2015 оны нэгдүгээр сар гэхэд 80- аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа аж ахуйн нэгжүүдийг нэлээн нягталж үзсэний үндсэн дээр вексель олгож болох асуудлыг судал гэсэн даалгавар өгсөн. Наймдугаар сар хүртэл вексель бичиж аж ахуйн нэгжүүдийн мөнгийг олгоогүй байсан ч энэ сардаа гэнэт мөнгө өгч эхэлсэн. Шалгалтын явцад тэр дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас ирсэн нэлээн томоохон дүндтэй векселиүд байгаа. Төсөвт суугаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр ирсэн тухайн ажлыг 2016 оны төсөвт суулгаж байж олгох ёстой гэсэн хуулийн зохицуулалт байдаг юм билээ.

Маш олон аж ахуйн нэгж мөнгөө хүлээж байгаа учраас УИХ-ын долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар өгөгдөх ёстой 100 хувь ажил нь дууссан 96 аж ахуйн нэгжийн мөнгийг олго гэдэг шийдвэр гаргаад Сангийн яаманд өгсөн. Компаниуд өнгөрсөн долоо доногоос эхлээд мөнгөө аваад эхэлсэн байх. Хоёр, гуравдугаар хавсралтад шалгах шаардпагатай нэлээд асуудал байгаа учир түр азнаж байгаа. Ажлын хэсгийн гишүүдээс ч маш олон санал ирж байгаа. Энэ долоо хоногтоо шалгаж дуусгаад энэ долоо хоногтоо хоёрдугаар хавсралтад орсон векселиүдийг олгуулж эхэлнэ гэж ярьсан.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэдэн компанид мөнгө олго гэж ирүүлсэн юм бол?

-ШШГЕГ-ын шийдвэрээр Хууль зүйн яамнаас Сангийн яаманд хандаж олгуулахаар шийдэгдсэн 70 тэрбум төгрөгийн ажил байгаа. Тэгэхээр 170 тэрбум төгрөгөөс 70 тэрбум нь ийм асуудал гэсэн үг 2016 оны төсөвт суулгаж олгох ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчөөд байгаа учраас нэмж шалгана.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үү?

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад Байнгын хорооны даргад өгнө. Төсвийн байнгын хорооны дарга хуралдаан зарлаад шийдэх үү, Байнгын хорооны даргын тушаалаар шийдэх үү мэдэхгүй байна.