“ХҮРЭЛТОГООТ- 2015” ЭШБХ зохион байгуулагдана
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо
2015.08.25

“ХҮРЭЛТОГООТ- 2015” ЭШБХ зохион байгуулагдана

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо,   Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал"Хүрэлтогоот - 2015"  дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.

  • Геологи, газар зүй - 2015 оны 10 сарын 19
  • Анагаах ухаан - 2015 оны 10 сарын 20
  • Байгалийн ухаан - 2015 оны 10 сарын 21
  • Техник технологи - 2015 оны 10 сарын 22
  • Нийгэм-Хүмүүнлэг -2015 оны 10 сарын 23
  • Биологи, Хөдөө аж ахуй - 2015 оны 10 сарын 24-нд тус тус болно.

Бага хуралд оролцож бүтээлээ нийтлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх залуу эрдэмтэн, судлаачид, бүтээлүүдээ ирүүлнэ үү.

Тус бага хурал нь салбар бүрээс эхний 2 байрыг шалгаруулж, нийт 12 залуу судлаачдад Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн тэтгэлэгийг олгоно.

Ерөнхий зохион байгуулагч:

Боловсрол,Соёл, Шинжлэх Ухааны Яам

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

Шинжлэх Ухаан Технологийн Сан

Шинжлэх Ухааны Академи

Хуралтай холбоотой асуудлаар доорх хаягаар хандана уу.

ХАЯГ: Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн байр

Сүхбаатар дүүрэг IV хороо,

Баруун Сэлбийн гудамж-15

 Улаанбаатар хот, Монгол Улс
Вэб хаяг: www.mysa.mn

Утас: + (976) 94995420

Цахим шуудан: info@mysa.mn,

mysacoordinator@gmail.com