Н.Энхболд: Бүлэг холимог хувилбар дээр тогтсон гэж ярьж байгаа гишүүдийн тоонд би орж яваа
2011.09.28

Н.Энхболд: Бүлэг холимог хувилбар дээр тогтсон гэж ярьж байгаа гишүүдийн тоонд би орж яваа

УИХ-ын дэд дарга,Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболдтой ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх гэсэн боловч танай намынхан хоорондоо зөрчилдөөд ажил урагшаа явсангүй...


-Ер нь бол өнгөрсөн оны хаврын чуулганы эцсээр хоёр намын бүлгийн аль, аль нь Сонгуулийн хуулийн талаар ярьсан. Тэгээд холимог тогтолцоог сонгож болох юм гэж ойлголцсон. Энэ бол бүгдэд нь ойлгомжтой байсан шүү дээ. Өнгөрсөн хугацаанд тийм биш гээд зориглоод хэлэх хүн бай-гаагүй. Тийм учраас ажлын хэсэг УИХ-д өргөн барьсан Сонгуулийн тухай хоёр хуулийн төслийг нэгтгээд дундын хувилбар гаргаж, саналуудаа бэлтгээд өчигдөр (лхагва гариг) хэлэлцүүлэх гэж орсон нь тэр л дээ. Д.Лүндээжанцан, Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан хоёр хуулийн төсөл бол цэвэр хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцооны тухай байсан.

 

Манайд орон нутгийн төлөөллийг хангадаг тогтолцоо хэрэгтэй. Хүн ам цөөхөн, газар нутаг том, олон засаг захиргааны нэгжтэй учраас эндээс төлөөлөл сонгох зарчим-тай ойрхон тогтолцоо нь мэдээж мажоритар л даа. Гэвч сүүлийн үеийн сонгуулийн байдал, үүнийг боловсронгуй болгох ир-гэдийн санал, судалгааны дүн зэргээс харахад бид сонгуулийн хувь тэн-цүүлсэн тогтолцоо руу шилжихгүй бол болохгүй нь гэсэн ойлголт бий бол сон гэж бодож байна. Үүнийг УИХ-ын гишүүд ч сайн ойлгож байгаа. Орон нутгийн төлөөллийг ямар нэг хэмжээгээр байлгаж, Их хурлын хууль, шийдвэрт сонгогчдын санал бүрэн тусгалаа олдог байх гэх мэтийн сайн талуудыг нэгтгэсэн хувил бар нь холимог тогтолцоо юм уу даа гэж үзээд хоёр нам ийм ойлголтод хүр-сэн байх. Мэдээж аль ч тогтолцоонд сайн, муу тал бий. Хүн өөрийнхөө дэмждэг тогтолцоогоо сайн талаас нь ярина. Дэмжихгүй байгаа тогтолцоогоо муу талаас нь ярина. Энэ бол байх л зүйл. Ямар ч хүн өөрийнхөө үзэл бодлыг хамгаалахын тулд ашигтай аргуудыг хэрэглэнэ шүү дээ. Дотоод нөхцөл байдал ийм байна.

-Ажлын хэсэг дээр ер нь юу гэж ярьсан юм бэ?

-Бусад улс орны хувьд сонгуулийн тогтолцооны чиг хандлага нь ямар бай гааг ажлын хэсэг судалсан. Гэтэл ихэнх нь пропорциональ тогтолцоо руу шилжих хандлагатай нь ажиглагдсан. Тэр тусмаа манайхтай адил захиргаадалтын системээс нээлттэй ил тод байх тогтолцоо руу шилжсэн орнуудын хувьд голдуу пропорционалийг сонгосон байгаа. Ийм учраас бид хоёр   хуулийн төслийн  дундаас холимог хувилбарыг гаргаж танилцуулсан юм. Тэгээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр эхэлсэн. Гэвч тэнд намын бүлгийн гэхээсээ илүү тэнд оролцсон хүмүүсийн хувийн байр суурь нөлөөлөх шиг боллоо. Ямар ч байсан байнгын хорооны дарга хуралдааныг энэ удаадаа хойшлуулъя гээд орхичихсон байгаа.

-Тэгэхээр Д.Лүндээжанцан нарын хэдэн гишүүний хувийн ашиг сонирхлоос болсон гэж үү?

-Үгүй ээ. Хэлэлцэх дарааллын тухайд эхлээд юугаа ярих нь зөв юм бол гэж эргэлзсэн байх. Үүнийг өөрсдөөс нь тодруулж болно шүү дээ. Ер нь бид нэг мандаттай тойрог дээр нэр дэвшигч уначихвал намын жагсаалт руу орж ирэх үү гэдэг асуудлыг аль хэдийнэ ярьж л байсан. Холимог тогтолцоог сонгочихоод дараа нь яахаа хэдийнэ ярьж байсан байгаа биз. Тэгэхээр холимог тогтолцооны тухай огт ярьж байгаагүй гэж хэлээд байгаа гишүүнээс энэ тухай асуух хэрэгтэй.

-Ер нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхдээ эхлээд юугаа ярихаа бүлэгтэйгээ та нар тохироогүй байсан юм уу. Бүлгийн даргын чинь хэлснээр бол тогтолцоогоо сүүлд нь хэлэлцье гэсэн юм биш үү?

-Тэгсэн л дээ. Гэхдээ процедураа эхлээд ярья гэхээр жишээ нь сонгогч санал хураах байранд ирэхэд нэг хуудас өгнө гээд одоо-гийн хуульд заасан байгаа. Гэтэл холимог тогтолцоогоор явахад сонгогчид саналын хоёр хуудас өгч таарна шүү дээ. Процедур нь тогтолцоотойгоо зайлшгүй холбогдчихоод байгаа юм. Тогтолцоо-той холбоогүй процедурын заалт харьцангуй цөөн байгаа. Тиймээс эхлээд тогтолцоогоо ярья гээд оруулсан юм л даа. Нөгөө талаар хоёр намын аль алинд нь сонгуулийн хуулийг өөрчилж, ажлаа урагшлуулах сонирхол байна гэж үзсэн. Тийм учраас цаг хожихын тулд нэг их маргаан гарахгүй асуудлыг нь түрүүлж хэлэлцвэл яасан юм бэ гээд ажлын хэсэг саналаа нэгт-гээд орсон. Бидэнд байсан 200 гаруй саналаар санал хураачихаад холимог хувилбар гэж нэг иймэрхүү юм байна гэсэн ерөнхий хана нь босчих юм. Гэхдээ дотроо нэг мандаттай тойрог хэд байх юм, намын жагсаалтаар хэдэн хүн гарах юм гэх мэтийн тооны асуудлыг ажлын хэсэг огт яриагүй. Энэ бол улс төрийн асуудал гэж бодож байгаа. Сонгуулийн хуулиа хэлэлцээд эхлэхээр энэ талаар намын бүлгүүд тэртэй, тэргүй ярилцах байх.

-Ажлын хэсэг дур мэдээд хэлэлцэх асуудлаа оруулаад ирсэн гэж ойлгож болох уу?

-Ажлын хэсэг дур мэдэж асуудлыг оруулж ирээгүй. Намын бүлэгтэйгээ ойлголцоогүй гэж бодохгүй байна. Холимог тогтолцоог зөвшөөрсөн тохиолдолд процедурын асуудлаар санал хураана гэсэн саналд цочирдсон байх. Гэсэн ч намын бүлгүүд хамгийн сүүлд хүрсэн ойлголцол байр сууриасаа ухраагүй гэдэгт итгэж байна. Яваандаа учир нь олдох биз дээ.

-МАН-ын бүлэг холимог тогтолцоог сонгосон тухай Удирдах зөвлөлийн зарим гишүүн ярьж байна. Гэтэл нэгдсэн шийдвэр гараагүй тухай булгийн удирдлагууд чинь хэлээд байх юм. Аль нь үнэн юм бэ?

-Тэгж ярьж байгаа хүмүүсээс нь асуу. Би ямар бусдын өмнөөс хариулалтай нь биш. Миний хувьд бол бүлгийн зүгээс өгсөн чиглэлийн хүрээнд холимог тогтолцооны хувилбар гаргаж ажилласан ажлын хэсгийн ахлагч. Бүлэг холимог хувилбар дээр тогтсон гэж ярьж байгаа гишүүдийн тоонд би орж яваа.

-Танай нам жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоог сонгох гээд ингээд байгаа юм биш үү.

-Би мэдэхгүй. Зөн билгийн тулаанд орж байгаа хүн биш шүү дээ. Албан ёсоор ярилцсан зүйлийнхээ хүрээнд прогноз хийхийг боддог. Зарим гишүүн тийм бодолтой байгаа юм билээ. Энэ талаар өнөөдөртөө тодорхой юм хэлмээргүй байна.

-Бүлгээсээ зөрж байнгын хороогоор гэнэт өөр асуудал оруулсан гэж намаасаа зэмлэл хүртэж байгаа юу?

-Намайг хэн зэмлэх юм. Бүлгийн удирдлага хэлэлцэх асуудлын дараалал дээр тээнэгэлзсэн болов уу гэж таамаглаж байна. Илүү тодруулъя гэвэл тэр хүмүүсээс нь асуу.        

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.